SlideShare a Scribd company logo
АЖЛЫН ЯРИЛЦЛАГАД ХЭРЭГ БОЛОХ 11 ЗӨВЛӨГӨӨ
Их сургуулиа төгсөөд ажлын талбарт гарах, хуучин ажлаа шинээр солих нь хүн бүрт л тохиолддог. Ажилд
орно гэдэг ажлын ярилцлагад орно гэсэн үг гэдгийг та юу эс андах. Зарим хүн өөрийгөө илэрхийлэхдээ
төрөлхийн сайн байдаг бол зарим хүнд бэлтгэл, оролдлого хэрэгтэй байдаг. Дараах 11 зөвлөгөөг дадал
болгоход хэцүү байж болох ч нэгэнт хэвшүүлчихсэн байхад таны ярилцлага хийх ур чадвар нэмэгдэх нь
гарцаагүй юм.
1. НЭН ТҮРҮҮНД СЭТГЭЛЗҮЙГЭЭ БЭЛД
Өөрийгөө идэвхжүүл. Магадгүй зарим хүнд, ялангуяа маш чухал ярилцлагын үеэр тайван, сэргэлэн цовоо
байна гэдэг хэцүү. Гэсэн ч хэдэн гүнзгий амьсгаа ав. Тайван байх нэг арга нь өөрийн амжилтыг төсөөлөх
юм. Мөн тэнцэхгүй гэсэн хариу авахдаа ч бэлэн байх хэрэгтэй. Хэрвээ сандраад байвал ярилцлага авч буй
хүнээ таныг шүүж байгаа онцгүй хүн гэж битгий бодоорой. Түүнийг эсрэг талын хүн гэж бодох хэрэггүй,
харин ч танаас шинэ содон зүйл хүсэн хүлээж суугаа хүн юм.
2. ХЭДЭН САЙН АСУУЛТ БЭЛД
Ажлын ярилцлага гэдэг амар биш. Төгсгөлд нь та хэдэн асуулт асуух ч сонирхолгүй болж мэдэх юм. Гэтэл
ярилцлагын төгсгөлд ажил олгогчдоос асуулт асууснаар тухайн ажлыг сонирхож байгаагаа, мөн өөрийн юу
мэддэгийг харуулдаг. Зарим үед ярилцлагын үеэр асуух асуулт олддоггүй. Тиймээс урьдчилаад биччих
хэрэгтэй. Тэгээд дахин дахин давтаж сандралаа алга болгоорой.
3. САЛХИЙГ ЗӨВ ХАГАЛ
Анхны сэтгэгдэл чухал учраас ярилцлагаа эхнээс нь л зөв эхлүүлэх хэрэгтэй. Гэвч ажлын ярилцлагын уур
амьсгал хүнийг биеэ барихад хүргэдэг болохоор яриаг эхлүүлэх оновчтой үг олох эхэндээ хэцүү байдаг. Бас
их сандарсан үед анхны таатай сэтгэгдэл төрүүлэх амаргүй. Тэгвэл та яриагаа ярилцлага авах хүний
амралтын өдөр хэрхэн өнгөрсөн бэ хэмээн асууж юм уу тухайн байгууллагын блог, сошиал медиа хуудсанд
тавигдсан пост таалагдсан шүү гэх мэтээр эхлүүлж болох юм.
4. СУЛ ТАЛАА ИЛЭН ДАЛАНГҮЙ ХЭЛ
Ярилцлага авч буй хүн танаас хамгийн том сул талыг чинь асуувал зөв үгээр хариулна гэдэг хэцүү. Юутай ч
өөрийгөө маш их ажилладаг гэж бүү хэлээрэй. Хэтэрхий улиг болчихсон зүйл. Түүний оронд өөрийн
хамгийн том сул талыг үнэнээр нь хэлээд, хэрхэн зассанаа яриарай.
5. БИЕИЙН ХЭЛЭМЖДЭЭ АНХААР
Өөртөө итгэлтэй гэсэн сэтгэгдэл төрүүлэх хүн бүхэнд амар биш. Гэвч ярилцлагын үед энэ нь маш чухал.
Бөгтийх, тайван бус байх, нүдээ дальдчуулах зэрэг нь таныг эвгүй, хуурмаг харагдуулна. Энэ бүгдийг хянах
хэцүү ч биеийн хэлэмждээ анхаарч, итгэлтэй байгаагаа харуулах үйлдлүүдийг зуршил болгосон байхад
ярилцлагад амжилт гаргах магадлал нэмэгдэнэ.
6. ЦАЛИН ЯРИХЫН ӨМНӨ ЗАРИМ ЗҮЙЛИЙГ МЭДСЭН БАЙ
Мөнгө бол ярихад эвгүй сэдэв. Бас ажлын ярилцлагыг амархан нурааж чадна. Тиймээс үүнд урьдчилан
бэлдэх нь ярилцлагын үеэр цалинтай холбоотой эвгүй байдал үүсэхээс сэргийлнэ. Өөрийн үнэ цэнийг мэд.
Зах зээлээ судал. Цалингийн тухай яриа үүсмэгц эхлээд ярилцлага авч буй хүнээр мөнгөний хэмжээг хэлүүл.
Тэгээд уян хатан, үнэн сэтгэлээсээ ярилцаарай.
7. ТАЙВАН ХАНД
Ажлын ярилцлагын үеэр тайван байж, аль болох зөв үйлдэл гарга. Business Insider-ийн Шана Лебовиц энэ
аргыг ялангуяа ичимхий хүмүүст зөвлөж байна. Ингэснээр тэд өөртөө итгэлтэй, асуултанд ул суурьтай
хандаж байгаа сэтгэгдлийг ярилцлага авч буй хүнд төрүүлдэг. Хэрвээ та асуултанд яаран хариулбал эмх
замбараагүй сонсогдож, сандарч байгаа чинь мэдэгдэх болно.
8. ГОЛ ЗҮЙЛЭЭСЭЭ БҮҮ ХАЗАЙ
Та айж сандрах ч юмуу, туршлагагүй хүн танаас яриа авах үед хадуураад явчихаж мэднэ. Тус байгууллагад
ямар ач тустай зүйл хийж чадах вэ гэдгээ ярихын оронд өөрийн гаргасан амжилтуудыг дурдаад явж байх
вий. Тухайн байгууллагад юу хийж чадах вэ гэдэг дээр ямагт төвлөрөн яриарай. Таны ярьж хэлж буй бүх
зүйл нэг л зүйлийн тухай байх ёстой: Та энэ ажилд яагаад тохирох вэ?
9. ЮУНААС ЭРЧ ХҮЧ, УРАМ ЗОРИГ АВДГАА ҮНЭНЭЭР НЬ ХЭЛ
Энэ тухай асуулт энгийн мэт боловч зөв хариулахад ярвигтай. Та гайхалтай хариулт хэлэхийг хүснэ, тэгсэн
мөртлөө худал хуурмаг сонсогдохыг мэдээж хүсэхгүй. Гол арга нь энэ асуултын хариуг хэтрүүлэн бодохгүй
байх явдал юм. Хамгийн зохимжит хариулт нь үнэн сэтгэлийн, өөдрөг хариулт. Ярилцлагадаа орохын өмнө
хариултаа тунгаан бодоорой.
10. ДАРААГИЙН ХИЙХ АЛХМУУДАА АСУУ
Их сандардаг эсвэл ажлын ярилцлагад орж байсан туршлага багатай хүн дараагийн алхмуудаа асуухдаа
санаа зовж болох юм. Гэсэн ч дараагийнхаа хийх зүйлсийг асууснаар тухайн хүн ярилцлага авч буй хүнд
өөрийгөө прагматик, тус ажилд нухацтай хандаж байгааг харуулдаг. Нэмж хэлэхэд, хэрвээ ярилцагч таны
хариултыг сонирхон сонсож байвал ярилцлага амжилттай болсон гэсэн үг хэмээн Business Insider-ийн
Натали Уолтеср зөвлөж байна.
11. ТАЛАРХЛЫН ИМЭЙЛ ИЛГЭЭ
Таны ярилцлага амжилттай болж өнгөрлөө гэж бодъё. Харин санаа чинь амраад нэгэн чухал алхмыг мартчих
гээд байдаг тал бий шүү. Тийм ээ, талархлаа илэрхийсэн имэйл явуулснаар та тухайн ажилд сэтгэлээсээ
хандаж байгаагаа харуулж байгаа юм. Зарим тохиолдолд энэ бяцхан үйлдэл таны ажилд орох орохгүйг ч
шийдвэрлэнэ. Ажлын ярилцлагад орсныхоо дараа 24 цагийн дотор ярилцлага авсан хүндээ талархлын үгтэй
имэйл явуулаарай.
Эх үүсвэр: https://www.unread.today/posts/post/706

More Related Content

PDF
2. Ажлын удирдамж бичих.pdf
SuvaSuva1
 
PDF
Мэдээлэлийн технологийн хөгжлийн өнөөгийн байдал цаашдын зорилт
Batsaikhanshdee
 
PPTX
хүүхэд хамгаалал, эрсдэл
Dashlhvndev Galbadrah
 
DOCX
Албан бичгийн төрөл, тэдгээрийн ялгаа /Монголд/
NooyoJamgan
 
DOCX
төрийн байгууламжийн хэлбэр нь
The Institute of Social Sciences
 
PPTX
татварын тухай ойлголт
saka bat
 
PPTX
нууц бүлгэм
Otgon-Erdene Bazarkhand
 
DOCX
хүний нөөцийн бүрдүүлэлт гэж юу вэ
Enhbold Undarmaa
 
2. Ажлын удирдамж бичих.pdf
SuvaSuva1
 
Мэдээлэлийн технологийн хөгжлийн өнөөгийн байдал цаашдын зорилт
Batsaikhanshdee
 
хүүхэд хамгаалал, эрсдэл
Dashlhvndev Galbadrah
 
Албан бичгийн төрөл, тэдгээрийн ялгаа /Монголд/
NooyoJamgan
 
төрийн байгууламжийн хэлбэр нь
The Institute of Social Sciences
 
татварын тухай ойлголт
saka bat
 
нууц бүлгэм
Otgon-Erdene Bazarkhand
 
хүний нөөцийн бүрдүүлэлт гэж юу вэ
Enhbold Undarmaa
 

What's hot (20)

DOCX
Хүний нөөцийн менежмент
Kherlen Shinebayar
 
PPTX
темпрамент зан төлөв Copy
Siner AG
 
PDF
Nu 9 r angi
Shagaishuu Xoo
 
DOCX
үнэлгээний онолын үндэслэл
tungalag
 
PPT
юань гүрэн
Batsaikhan Enkhzul
 
PPTX
ёс суртахуун ба харилцаа
chuluunbaatargankhuu
 
PPT
эсээ бичвэр
sodko27
 
PPTX
төрт улсууд [Autosaved]
Batchimeg Tomorbaatar
 
PPTX
багшлах ур чадварыг сайжруулах арга зам
Ankhbayar Chuluunbaatar
 
DOCX
7-р ангийн ээлжит хичээлийн хөтөлбөрүүд
roza_toshke
 
PPT
Oyunyi soyol
Urnaa_o_o
 
PDF
Хүний эрх, эрх чөлөө ба хөгжил
Ankhbileg Luvsan
 
PDF
соёлын бүтэц бүр
javzandulamts
 
PPT
Lecture 13 14
Ge Go
 
ODP
8ш статистик характеристик
naraa_0714
 
PPTX
9. Эсрэг утгатай үг
oyunaadorj
 
PPTX
БАГШ УДИРДАХ АЖИЛТНЫ МЭРГЭЖЛИЙН ЁС ЗҮЙ: НИЙГМИЙН ШААРДЛАГА БА БОДИТ БАЙДАЛ
mngntsetseg_bsndorj2014
 
DOCX
Философи гэж юу вэ
Tserensambuu Baasankhuu
 
Хүний нөөцийн менежмент
Kherlen Shinebayar
 
темпрамент зан төлөв Copy
Siner AG
 
Nu 9 r angi
Shagaishuu Xoo
 
үнэлгээний онолын үндэслэл
tungalag
 
юань гүрэн
Batsaikhan Enkhzul
 
ёс суртахуун ба харилцаа
chuluunbaatargankhuu
 
эсээ бичвэр
sodko27
 
төрт улсууд [Autosaved]
Batchimeg Tomorbaatar
 
багшлах ур чадварыг сайжруулах арга зам
Ankhbayar Chuluunbaatar
 
7-р ангийн ээлжит хичээлийн хөтөлбөрүүд
roza_toshke
 
Oyunyi soyol
Urnaa_o_o
 
Хүний эрх, эрх чөлөө ба хөгжил
Ankhbileg Luvsan
 
соёлын бүтэц бүр
javzandulamts
 
Lecture 13 14
Ge Go
 
8ш статистик характеристик
naraa_0714
 
9. Эсрэг утгатай үг
oyunaadorj
 
БАГШ УДИРДАХ АЖИЛТНЫ МЭРГЭЖЛИЙН ЁС ЗҮЙ: НИЙГМИЙН ШААРДЛАГА БА БОДИТ БАЙДАЛ
mngntsetseg_bsndorj2014
 
Философи гэж юу вэ
Tserensambuu Baasankhuu
 
Ad

Similar to Ажлын ярилцлагад хэрэг болох 11 зөвлөгөө (20)

DOCX
dasdas123
Oyuntsetseg Temuujin
 
PPTX
Presentation2
Bayarmaa Anu
 
DOCX
лидер бүсгүй болох 7
deegii deegii
 
PPTX
даниел каниеги Ii боть
Thistle Khongorzul
 
PPTX
Questionnaire
oogii_dds
 
PPTX
m5dasdasdadsadsada
Oyuntsetseg Temuujin
 
DOCX
20110509
Orkhonoo
 
PPTX
Huvi hunii hugjil ugtahbayr
uranchimegchuluun1
 
PPT
сургалт 1
bolormaa87
 
PPT
mergejliin talaar
bolormaa87
 
PPT
mergejliin tuhai
bolormaa87
 
PPT
эзэмшсэн мэргэжилдээ эзэн нь болъё
bolormaa87
 
PPTX
бүтээгдэхүүн үйлчилгээний танилцуулга хийх урлагт суралц
Bayasaa Хөгжилтэй амьдрал
 
ODT
хүүхдийн өөртөө итгэлтэй болгох 10 арга
Soko_92
 
RTF
Document
joshua Boldkhuu
 
DOCX
Amjiltand hureh
CHBD_6684
 
PPT
бусдад урам өгч тэднийг хүлээн зөвшөөрөх сургалт
Да Баярцэцэг
 
ODT
зөвлөгөө 2
odgerel_9161
 
ODT
амьдралыг захирагч тоо
Soko_92
 
ODT
Бие даалт 1
E-Gazarchin Online University
 
Presentation2
Bayarmaa Anu
 
лидер бүсгүй болох 7
deegii deegii
 
даниел каниеги Ii боть
Thistle Khongorzul
 
Questionnaire
oogii_dds
 
m5dasdasdadsadsada
Oyuntsetseg Temuujin
 
20110509
Orkhonoo
 
Huvi hunii hugjil ugtahbayr
uranchimegchuluun1
 
сургалт 1
bolormaa87
 
mergejliin talaar
bolormaa87
 
mergejliin tuhai
bolormaa87
 
эзэмшсэн мэргэжилдээ эзэн нь болъё
bolormaa87
 
бүтээгдэхүүн үйлчилгээний танилцуулга хийх урлагт суралц
Bayasaa Хөгжилтэй амьдрал
 
хүүхдийн өөртөө итгэлтэй болгох 10 арга
Soko_92
 
Document
joshua Boldkhuu
 
Amjiltand hureh
CHBD_6684
 
бусдад урам өгч тэднийг хүлээн зөвшөөрөх сургалт
Да Баярцэцэг
 
зөвлөгөө 2
odgerel_9161
 
амьдралыг захирагч тоо
Soko_92
 
Бие даалт 1
E-Gazarchin Online University
 
Ad

More from NooyoJamgan (9)

DOCX
Ажлын ярилцлага
NooyoJamgan
 
DOCX
Албан хүсэлт илгээх
NooyoJamgan
 
DOCX
Сонсож сурах дүрэм
NooyoJamgan
 
PDF
Найруулга зүй
NooyoJamgan
 
DOCX
Ази, Европын соёлын ялгаа
NooyoJamgan
 
PDF
Дагалдах захидал
NooyoJamgan
 
PDF
Resume
NooyoJamgan
 
PDF
Намтар бичих зааварчилгаа
NooyoJamgan
 
PDF
CV бичих
NooyoJamgan
 
Ажлын ярилцлага
NooyoJamgan
 
Албан хүсэлт илгээх
NooyoJamgan
 
Сонсож сурах дүрэм
NooyoJamgan
 
Найруулга зүй
NooyoJamgan
 
Ази, Европын соёлын ялгаа
NooyoJamgan
 
Дагалдах захидал
NooyoJamgan
 
Resume
NooyoJamgan
 
Намтар бичих зааварчилгаа
NooyoJamgan
 
CV бичих
NooyoJamgan
 

Ажлын ярилцлагад хэрэг болох 11 зөвлөгөө

  • 1. АЖЛЫН ЯРИЛЦЛАГАД ХЭРЭГ БОЛОХ 11 ЗӨВЛӨГӨӨ Их сургуулиа төгсөөд ажлын талбарт гарах, хуучин ажлаа шинээр солих нь хүн бүрт л тохиолддог. Ажилд орно гэдэг ажлын ярилцлагад орно гэсэн үг гэдгийг та юу эс андах. Зарим хүн өөрийгөө илэрхийлэхдээ төрөлхийн сайн байдаг бол зарим хүнд бэлтгэл, оролдлого хэрэгтэй байдаг. Дараах 11 зөвлөгөөг дадал болгоход хэцүү байж болох ч нэгэнт хэвшүүлчихсэн байхад таны ярилцлага хийх ур чадвар нэмэгдэх нь гарцаагүй юм. 1. НЭН ТҮРҮҮНД СЭТГЭЛЗҮЙГЭЭ БЭЛД Өөрийгөө идэвхжүүл. Магадгүй зарим хүнд, ялангуяа маш чухал ярилцлагын үеэр тайван, сэргэлэн цовоо байна гэдэг хэцүү. Гэсэн ч хэдэн гүнзгий амьсгаа ав. Тайван байх нэг арга нь өөрийн амжилтыг төсөөлөх юм. Мөн тэнцэхгүй гэсэн хариу авахдаа ч бэлэн байх хэрэгтэй. Хэрвээ сандраад байвал ярилцлага авч буй хүнээ таныг шүүж байгаа онцгүй хүн гэж битгий бодоорой. Түүнийг эсрэг талын хүн гэж бодох хэрэггүй, харин ч танаас шинэ содон зүйл хүсэн хүлээж суугаа хүн юм. 2. ХЭДЭН САЙН АСУУЛТ БЭЛД Ажлын ярилцлага гэдэг амар биш. Төгсгөлд нь та хэдэн асуулт асуух ч сонирхолгүй болж мэдэх юм. Гэтэл ярилцлагын төгсгөлд ажил олгогчдоос асуулт асууснаар тухайн ажлыг сонирхож байгаагаа, мөн өөрийн юу мэддэгийг харуулдаг. Зарим үед ярилцлагын үеэр асуух асуулт олддоггүй. Тиймээс урьдчилаад биччих хэрэгтэй. Тэгээд дахин дахин давтаж сандралаа алга болгоорой. 3. САЛХИЙГ ЗӨВ ХАГАЛ Анхны сэтгэгдэл чухал учраас ярилцлагаа эхнээс нь л зөв эхлүүлэх хэрэгтэй. Гэвч ажлын ярилцлагын уур амьсгал хүнийг биеэ барихад хүргэдэг болохоор яриаг эхлүүлэх оновчтой үг олох эхэндээ хэцүү байдаг. Бас их сандарсан үед анхны таатай сэтгэгдэл төрүүлэх амаргүй. Тэгвэл та яриагаа ярилцлага авах хүний амралтын өдөр хэрхэн өнгөрсөн бэ хэмээн асууж юм уу тухайн байгууллагын блог, сошиал медиа хуудсанд тавигдсан пост таалагдсан шүү гэх мэтээр эхлүүлж болох юм. 4. СУЛ ТАЛАА ИЛЭН ДАЛАНГҮЙ ХЭЛ Ярилцлага авч буй хүн танаас хамгийн том сул талыг чинь асуувал зөв үгээр хариулна гэдэг хэцүү. Юутай ч өөрийгөө маш их ажилладаг гэж бүү хэлээрэй. Хэтэрхий улиг болчихсон зүйл. Түүний оронд өөрийн хамгийн том сул талыг үнэнээр нь хэлээд, хэрхэн зассанаа яриарай. 5. БИЕИЙН ХЭЛЭМЖДЭЭ АНХААР Өөртөө итгэлтэй гэсэн сэтгэгдэл төрүүлэх хүн бүхэнд амар биш. Гэвч ярилцлагын үед энэ нь маш чухал. Бөгтийх, тайван бус байх, нүдээ дальдчуулах зэрэг нь таныг эвгүй, хуурмаг харагдуулна. Энэ бүгдийг хянах хэцүү ч биеийн хэлэмждээ анхаарч, итгэлтэй байгаагаа харуулах үйлдлүүдийг зуршил болгосон байхад ярилцлагад амжилт гаргах магадлал нэмэгдэнэ. 6. ЦАЛИН ЯРИХЫН ӨМНӨ ЗАРИМ ЗҮЙЛИЙГ МЭДСЭН БАЙ Мөнгө бол ярихад эвгүй сэдэв. Бас ажлын ярилцлагыг амархан нурааж чадна. Тиймээс үүнд урьдчилан бэлдэх нь ярилцлагын үеэр цалинтай холбоотой эвгүй байдал үүсэхээс сэргийлнэ. Өөрийн үнэ цэнийг мэд.
  • 2. Зах зээлээ судал. Цалингийн тухай яриа үүсмэгц эхлээд ярилцлага авч буй хүнээр мөнгөний хэмжээг хэлүүл. Тэгээд уян хатан, үнэн сэтгэлээсээ ярилцаарай. 7. ТАЙВАН ХАНД Ажлын ярилцлагын үеэр тайван байж, аль болох зөв үйлдэл гарга. Business Insider-ийн Шана Лебовиц энэ аргыг ялангуяа ичимхий хүмүүст зөвлөж байна. Ингэснээр тэд өөртөө итгэлтэй, асуултанд ул суурьтай хандаж байгаа сэтгэгдлийг ярилцлага авч буй хүнд төрүүлдэг. Хэрвээ та асуултанд яаран хариулбал эмх замбараагүй сонсогдож, сандарч байгаа чинь мэдэгдэх болно. 8. ГОЛ ЗҮЙЛЭЭСЭЭ БҮҮ ХАЗАЙ Та айж сандрах ч юмуу, туршлагагүй хүн танаас яриа авах үед хадуураад явчихаж мэднэ. Тус байгууллагад ямар ач тустай зүйл хийж чадах вэ гэдгээ ярихын оронд өөрийн гаргасан амжилтуудыг дурдаад явж байх вий. Тухайн байгууллагад юу хийж чадах вэ гэдэг дээр ямагт төвлөрөн яриарай. Таны ярьж хэлж буй бүх зүйл нэг л зүйлийн тухай байх ёстой: Та энэ ажилд яагаад тохирох вэ? 9. ЮУНААС ЭРЧ ХҮЧ, УРАМ ЗОРИГ АВДГАА ҮНЭНЭЭР НЬ ХЭЛ Энэ тухай асуулт энгийн мэт боловч зөв хариулахад ярвигтай. Та гайхалтай хариулт хэлэхийг хүснэ, тэгсэн мөртлөө худал хуурмаг сонсогдохыг мэдээж хүсэхгүй. Гол арга нь энэ асуултын хариуг хэтрүүлэн бодохгүй байх явдал юм. Хамгийн зохимжит хариулт нь үнэн сэтгэлийн, өөдрөг хариулт. Ярилцлагадаа орохын өмнө хариултаа тунгаан бодоорой. 10. ДАРААГИЙН ХИЙХ АЛХМУУДАА АСУУ Их сандардаг эсвэл ажлын ярилцлагад орж байсан туршлага багатай хүн дараагийн алхмуудаа асуухдаа санаа зовж болох юм. Гэсэн ч дараагийнхаа хийх зүйлсийг асууснаар тухайн хүн ярилцлага авч буй хүнд өөрийгөө прагматик, тус ажилд нухацтай хандаж байгааг харуулдаг. Нэмж хэлэхэд, хэрвээ ярилцагч таны хариултыг сонирхон сонсож байвал ярилцлага амжилттай болсон гэсэн үг хэмээн Business Insider-ийн Натали Уолтеср зөвлөж байна. 11. ТАЛАРХЛЫН ИМЭЙЛ ИЛГЭЭ Таны ярилцлага амжилттай болж өнгөрлөө гэж бодъё. Харин санаа чинь амраад нэгэн чухал алхмыг мартчих гээд байдаг тал бий шүү. Тийм ээ, талархлаа илэрхийсэн имэйл явуулснаар та тухайн ажилд сэтгэлээсээ хандаж байгаагаа харуулж байгаа юм. Зарим тохиолдолд энэ бяцхан үйлдэл таны ажилд орох орохгүйг ч шийдвэрлэнэ. Ажлын ярилцлагад орсныхоо дараа 24 цагийн дотор ярилцлага авсан хүндээ талархлын үгтэй имэйл явуулаарай. Эх үүсвэр: https://www.unread.today/posts/post/706