ХР суулгах
             заавар




Баянзүрх цогцолбор сургуулийн мэдээлэл зүйн багш: М. Мөнхцэцэг




                                                                 1
Windows XP суулгахад танд CD-ROM байх хэрэгтэй, мөн Microsoft Windows XP-
ийн boot-тэй CD байх ёстой. Энэ удаагийн зааварт boot-тэй CD-нээс хэрхэн суулгах
талаар л оруулъя. Уян дискнээс буюу флэш дискнээс boot уншуулаад хатуу дискнээс
суулгах боломжтой боловч тэдгээр аргуудын талаар зааварлаад байх шаардлагагүй
гэж үзлээ.

      Нэгдүгээр алхам: Хамгийн түрүүнд компьютерийнхээ CMOS Setup гэж
нэрлэгддэг тохиргооны хэсэгт бяцхан тохиргоо хийх шаардлагатай. Энэ рүү орохын
тулд компьютераа асаж байх явцад нь DEL товчийг хэд хэд дарахад болно , гэвч
компьютерийн загвараас хамаарч BIOS нь өөр өөр байдаг тул F2, F1, Ctrl+Alt+Esc гэх
мэт өөр товчоор ч CMOS Setup руугаа ордог байж магадгүй.

       Мөн компьютерийн үйлдвэрлэгчээс хамаарч Boot Sequence-ийн талаарх
хуудсууд өөр өөр байдаг болохоор тэр бүхнийг зурагаар үзүүлэх боломжгүй юм. Гэхдээ
нэршлүүд нь адилхан учир олоход ядах юмгүй л дээ. Ямар ч байсан Boot гэсэн хэсэг
байх ёстой, эсвэл boot sequence гэж байж ч болох. Компьютер зардаг ихэнх дэлгүүр
CD-ROM-ноос эхлүүлэх горим дээр нь тавиад мартчихдаг тул таны РС шууд CD-ROM-
ноос уншаад эхэлж ч магадгүй юм.




First Boot Device = CDROM гэдэг маань Систем унших дискийн байгууламжаар CD-
ROM сонгогдлоо гэсэн үг.




                                                                                2
Зааварт ашиглаж байгаа компьютерийн хувьд сонголтоо хадгалаад гарах гэсэн
үйлдлийг хийхэд F10 товч дардаг юм байна. Бараг ихэнх компьютерт иймэрхүү аль нь
юу вэ гэдгээ заачихсан байдаг учраас тийм ч хүндрэл гарахгүй л дээ. Хэрэв та систем
унших эхний дискийн байгууламжаа CDROM болгож зөв хийсэн бол компьютераа
унтраад асахад дараах бичгийг харах болно. Мэдээж CD-нээс систем уншуулах гэж
байгаа учраас ямар ч хамаагүй товч дарж цааш үргэлжлүүлнэ.




                                                                                 3
За ингээд Windows XP-ийн Setup програм нь таны компьютерт ямар төхөөрөмжүүд
байна? гэх мэтийн зүйлсийг хайж жаахан уншина. SCSI буюу RAID хатуу диск
хэрэглэдэггүй бол дэлгэцэн дээр гарч буй F6 товчийг дарсны хэрэггүй, зүгээр л
хүлээгээд байж бай…

                                                                           4
Дээрх дэлгэцийг гарч ирэхээр нь ENTER товч дарна.




                                                    5
Дээрх зурагт үзүүлсэн бичиг гараад ирэхээр нь F8 товчийг дарж цааш үргэлжлүүлнэ.
Зохиогчийн эрхийн талаар л асууж сануулсан юм байгаа.




За хамгийн гол хэсэгтээ орж ирлээ. Энэ хэсэгт та хатуу дискээ хэд хуваах болон аль
partition буюу хэсэгт Windows ХР-ээ суулгах вэ гэх мэтийн зүйлсийг сонгох хэрэгтэй
болно. Энэхүү жишээ болгож авсан компьютерийн хатуу диск нь хуваагдаагүй, урьд нь
                                                                                 6
ямар нэг үйлдлийн систем суулгаж байгаагүй, хэмжээний хувьд ч жижигхэн байна.
Магадгүй таных хавьгүй их багтаамжтай хатуу диск байх нь дамжиггүй. Тэгэхээр C:
дисктэйгээ харгалзах partition-ийг олоод D үсэг дар, энэ маань тэр partition-ийг устгах
үйлдэл юм. Үнэхээр итгэлтэй байна уу гэсэн утгатай дэлгэц гарч ирэхээр нь L үсэг дар.
C: дисктэй харгалзах хэсэг маань одоо Unpartitioned space болсон байна. Ингэж гарсан
үед нь Enter дарахад болно. Хэрэв тухайн хатуу дискээ хэд хэд хувааж C:, D:, F: гэх
мэтийн диск үүсгэе гэвэл энэ хэсэгт C үсгийг дарах хэрэгтэй.




Шинээр үүсгэх Partition-д хэдэн MB зай оноох вэ гэсэн асуулт гарна. Ер нь хатуу
дискний системийн хэсэгт 10-15GB зай онооход хангалттай байдаг. Тийм болохоор энэ
хэсэгт 10240 эсвэл 15360 гэж бичих хэрэгтэй. Үүний дараа гарч ирэх дэлгэцэнд хатуу
дискний зайг хэрхэн хуваасан талаар гарах тул анхааралтай байх хэрэгтэй. Хэрэв
шинээр үүсгэсэн 10 буюу 15 ГБ хэсгээс гадна Unpartitioned Space гээд ихээхэн
хэмжээтэй сул зай байж байвал түүнийг сонгоод C үсэг дарахад мөн дээрх зурагтай
адил дэлгэц гарна. Энэ хэсэгт тоог өөрчлөхгүйгээр гарч ирснээр нь үлдээгээд ENTER
дараарай.




                                                                                     7
Хэрэв та зөв хийсэн бол хатуу дискний хуваарилалтын талаарх дээрх зурагтай төстэй
дэлгэц гарна. Манай жишээн дээр жижиг хатуу дисктэй учир хуваалгүй 10ГБ-ээр нь тэр
чигээр нь системийн хэсэг болгосон байна.

C: Partition1 [New ] 10229MB

Мөн үүнээс гадна: D: Partition 2 [NTFS] 20240MB гэх мэтийн хэсгүүд байж магадгүй, тэр
маань D: диск гэсэн үг л дээ. оролдох хэрэггүй.

C: гэснийгээ сонгоод ENTER дар.




                                                                                   8
Энэ хэсэгт Format the partition using the NTFS file system (Quick) гэснийг нь сонгоод
ENTER дарахад хатуу дискийн C: гэсэн хэсэгт хамаарах хэсгийг форматлаж эхэлнэ.
Зургийг нь доор үзүүлэв.




                                                                                   9
C: дискэнд оногдох хэсгийг форматалж дууссаныхаа дараа шинэхэн форматлагдсан
дискэнд файлуудыг автоматаар хуулж эхэлнэ.




Хэрэгтэй файлуудыг CD-нээс хатуу диск рүү хуулж дууссаныхаа дараа компьютер
автоматаар унтарч асна. Ямар нэг товч даралгүй хүлээж байх хэрэгтэй.

                                                                         10
Унтарч ассаныхаа дараа програмын маань өнгө зүс сайжирч дээрх байдалтай болоод
цаашид файлуудыг хуулах болно.




                                                                           11
Баруун доод хэсэгтээ юу хийж байгаа, хэдий хэрийн ажил байна гэдгээ үзүүлж явцын
индикатор гарах болно.




                                                                             12
За ингээд хэрэглэх хэлний тохиргооны хэсэгт ирнэ. Customize гэсэн товчийг дарж зарим
нэг цаашид хэрэг болох зүйлсийг тохируулаад авах нь зөв.




Customize хэсэгт Install files for East Asian Languages гэж байгаа түүнийг сонгоход 230
орчим МБ зай эзэлнэ шүү гэсэн анхааруулга гарна, түүнийг нь ОК гэж сонгоод … (Энэ
маань Солонгос, Япон, Хятад гэх мэтийн хэлээр бичигдсэн вэб хуудсуудаар аялахад
хэрэг болдог юм, тиймэрхүү бичиг баримт хэрэглэдэггүй бол сонгох хэрэггүй)




                                                                                    13
Мөн хуудасны Details гэсэн товчийг дарж Монголын Кириллээр бичихэд хэрэг болох
бяцхан багажаа суулгана.




Details товчийг дарахад гарч ирсэн цонхны Add гэсэн товчийг дарахад Add Input
Language гэсэн бяцхан цонх гарна. Тэр хэсэгт Mongolia (Cyrillic) гэж сонгоод ОК дарна.
Үндсэн цонхны ОК гэсэн товчийг дарж цааш үргэлжлүүлнэ. Монголоос өөр хэлээр
бичих хэрэгтэй байдаг бол Add —> Хэл сонго —> OK гэсэн дарааллаар нэмээд
байгаарай.




                                                                                   14
За унших бичихэд шаардлагатай хэлүүдээ сонгосон бол Next товчийг дарж цааш
үргэлжлүүлнэ.




Хэрэглэгчийн тухай мэдээлэл асуусан цонхонд нэр, байгууллага гэх мэтийн зүйлсээ
бичээд Next

                                                                            15
Product Key гэсэн хэсэгт CD-тэйгээ дагалдаж ирсэн түлхүүр үгийг бичнэ. Энэ түлхүүр
бүх CD-д таарахгүй гэдгийг анхаарна уу. Мэдээж Next




                                                                               16
Дотоод сүлжээнд ажилладаг бол компьютерийн чинь нэр бусдад хэрхэн харагдах вэ
гэдэг талаар Computer Name: хэсэгт оруулна. Administrator password гэсэн хэсгийг
хоосон орхиж болохгүй, ямар нэгэн мартагдахааргүй нууц үг заавал өгч заншаарай.




Time Zone хэсэгт GMT+8 Улаанбаатар гэж сонгоно. Хэрэв Ховд, Увс, Баян-Өлгийд
байдаг бол GMT+7 гэж сонгоорой. Мөн Automatically adjust clock for daylight saving
changes гэсэн сонголтыг болиулаарай. Манай улс зун болон өвлийн цаг гэж шилжихээ
больсон учраас одоо энэ сонголт бидэнд хэрэггүй.




                                                                               17
Дотоод сүлжээний талаар сонгох хэсэг Typical setiings гэдгийг сонгоод Next дарчихад
буруудах юмгүй.




Workgroup гэснийг компанийнхаа дотоод сүлжээний нэрээр сольж болох юм,
workgroup-ээрээ байж байсан ч гэмгүй дээ.

                                                                                18
За ингээд Windows XP суулгах явц маань дуусах дөхөж байна. Дахиад нэг автоматаар
унтарч асна.




Шинээр асахдаа иймэрхүү байдалтай байна. Та Windows XP-ийг маш амжилттайгаар
суулгачихлаа даа бараг.

                                                                             19
Дэлгэцийг тохиргоог Windows өөрөө хийнэ гэхээр нь ОК гээрэй.




Дэлгэцийг тань тохируулчихлаа, энэ бичгийг уншиж байвал ОК гээрэй.




                                                                     20
Next




Internet-ээс хэрэгцээтэй шинэчлэлүүдийг автоматаар татаж байхаар тохируулах талаар
асуухаар нь Not Right now гэж сонгоод



                                                                               21
Next Интернэтэд холбогдсон эсэхийг шалгаж баахан удна. Skip гэсэн нь дээр нь дарж
болно.




Microsoft-д бүртгүүлэх талаар асуухаар нь No, not at this time гэж сонгоод Next



                                                                                  22
Компьютерийг хэрэглэх хүмүүсийн нэрсийг асуухаар нь эхнийх дээр нь Admin гэж
бичээд Next Олон хүнтэй хамтарч эзэмшдэг, мөн нэг нэгнийхээ файлууд руу орох
хэрэггүй гэж үзвэл нэрсийг нь бичиж болно.




                                                                         23
Баярлалаа. гэсэн бичиг гарахаар нь Finish гэсэн товчийг дараад л боллоо. ТАНД БАЯР
ХҮРГЭЕ. Таны хувьд энэ их амархан байлаа шүү. Энэ зааврын дагуу Windows XP-ийг
хэн бүхэн хялбархаан суулгачих байх гэж бодож байна.




                                                                               24

More Related Content

PDF
5. windows 7 суулгах заавар
PPSX
Windows 7 үйлдлийн систем суулгах
PDF
Widows xp суулгах заавар.
PPTX
компьютер флашнаас форматлах.
DOCX
Com formatlah
 
PPTX
PPTX
Windows xp суулгах ganbaa
5. windows 7 суулгах заавар
Windows 7 үйлдлийн систем суулгах
Widows xp суулгах заавар.
компьютер флашнаас форматлах.
Com formatlah
 
Windows xp суулгах ganbaa

What's hot (20)

PPTX
PPTX
Windows 7 operation system
PPTX
File Zadlax Shaxax
PPTX
File shahah zadlah hicheel
PDF
PDF
PPTX
1.2 file shahah
PPT
файл шахах буюу архивлах 10 11 angi
PPTX
Компьютер дээрх алдааг шалгах, засах програмууд
PDF
программ хангамжийн їндсэн ойлголт
PPTX
компьютер ашиглах, файлтай ажиллах
PDF
Tserendolgor
DOC
компьютераа хэрхэн хурдтай сайн ажиллуулах вэ
PPTX
үйлдлийн систем
PPTX
PPT
Lab1 "ubuntu install"
Windows 7 operation system
File Zadlax Shaxax
File shahah zadlah hicheel
1.2 file shahah
файл шахах буюу архивлах 10 11 angi
Компьютер дээрх алдааг шалгах, засах програмууд
программ хангамжийн їндсэн ойлголт
компьютер ашиглах, файлтай ажиллах
Tserendolgor
компьютераа хэрхэн хурдтай сайн ажиллуулах вэ
үйлдлийн систем
Lab1 "ubuntu install"
Ad

Similar to 5. xp суулгах заавар (16)

PPTX
Lab1 ubuntu суулгах хичээл
PDF
PPTX
Lecture9
PDF
Windows xp
PPTX
Windows1
DOCX
Lab12 computer component
PPTX
Windows1
PPTX
Windows1
PPTX
K bvtets
PDF
PDF
PPTX
Komp vndes
PPTX
Cd dvd
PDF
PDF
C++ суулгах
Lab1 ubuntu суулгах хичээл
Lecture9
Windows xp
Windows1
Lab12 computer component
Windows1
Windows1
K bvtets
Komp vndes
Cd dvd
C++ суулгах
Ad

More from Munkhtsetseg Myagmar (18)

PPTX
7 2-1 загвар ба загварчлал түүний чанар
PPTX
7 2-1 загвар ба загварчлал түүний чанар
ODS
зөн төлөвийн судалгаа
PDF
5 р ангийн тест
ODS
5 р ангийн тест
PDF
4. 8 анги шалгалт
PDF
1. интернетийн хурдаа 20 хувь нэмэх
PDF
4. скайнер
PDF
3. принтер
PDF
2. компьютерийн хулгана
PDF
1. компьютерийн гар
ODP
Компьютерийн сүлжээ
ODP
техник хангамжийн үндэс
ODP
техник хангамжийн үндэс
ODP
хичээл
ODP
хичээл
PDF
10 сарнай
7 2-1 загвар ба загварчлал түүний чанар
7 2-1 загвар ба загварчлал түүний чанар
зөн төлөвийн судалгаа
5 р ангийн тест
5 р ангийн тест
4. 8 анги шалгалт
1. интернетийн хурдаа 20 хувь нэмэх
4. скайнер
3. принтер
2. компьютерийн хулгана
1. компьютерийн гар
Компьютерийн сүлжээ
техник хангамжийн үндэс
техник хангамжийн үндэс
хичээл
хичээл
10 сарнай

5. xp суулгах заавар

  • 1. ХР суулгах заавар Баянзүрх цогцолбор сургуулийн мэдээлэл зүйн багш: М. Мөнхцэцэг 1
  • 2. Windows XP суулгахад танд CD-ROM байх хэрэгтэй, мөн Microsoft Windows XP- ийн boot-тэй CD байх ёстой. Энэ удаагийн зааварт boot-тэй CD-нээс хэрхэн суулгах талаар л оруулъя. Уян дискнээс буюу флэш дискнээс boot уншуулаад хатуу дискнээс суулгах боломжтой боловч тэдгээр аргуудын талаар зааварлаад байх шаардлагагүй гэж үзлээ. Нэгдүгээр алхам: Хамгийн түрүүнд компьютерийнхээ CMOS Setup гэж нэрлэгддэг тохиргооны хэсэгт бяцхан тохиргоо хийх шаардлагатай. Энэ рүү орохын тулд компьютераа асаж байх явцад нь DEL товчийг хэд хэд дарахад болно , гэвч компьютерийн загвараас хамаарч BIOS нь өөр өөр байдаг тул F2, F1, Ctrl+Alt+Esc гэх мэт өөр товчоор ч CMOS Setup руугаа ордог байж магадгүй. Мөн компьютерийн үйлдвэрлэгчээс хамаарч Boot Sequence-ийн талаарх хуудсууд өөр өөр байдаг болохоор тэр бүхнийг зурагаар үзүүлэх боломжгүй юм. Гэхдээ нэршлүүд нь адилхан учир олоход ядах юмгүй л дээ. Ямар ч байсан Boot гэсэн хэсэг байх ёстой, эсвэл boot sequence гэж байж ч болох. Компьютер зардаг ихэнх дэлгүүр CD-ROM-ноос эхлүүлэх горим дээр нь тавиад мартчихдаг тул таны РС шууд CD-ROM- ноос уншаад эхэлж ч магадгүй юм. First Boot Device = CDROM гэдэг маань Систем унших дискийн байгууламжаар CD- ROM сонгогдлоо гэсэн үг. 2
  • 3. Зааварт ашиглаж байгаа компьютерийн хувьд сонголтоо хадгалаад гарах гэсэн үйлдлийг хийхэд F10 товч дардаг юм байна. Бараг ихэнх компьютерт иймэрхүү аль нь юу вэ гэдгээ заачихсан байдаг учраас тийм ч хүндрэл гарахгүй л дээ. Хэрэв та систем унших эхний дискийн байгууламжаа CDROM болгож зөв хийсэн бол компьютераа унтраад асахад дараах бичгийг харах болно. Мэдээж CD-нээс систем уншуулах гэж байгаа учраас ямар ч хамаагүй товч дарж цааш үргэлжлүүлнэ. 3
  • 4. За ингээд Windows XP-ийн Setup програм нь таны компьютерт ямар төхөөрөмжүүд байна? гэх мэтийн зүйлсийг хайж жаахан уншина. SCSI буюу RAID хатуу диск хэрэглэдэггүй бол дэлгэцэн дээр гарч буй F6 товчийг дарсны хэрэггүй, зүгээр л хүлээгээд байж бай… 4
  • 5. Дээрх дэлгэцийг гарч ирэхээр нь ENTER товч дарна. 5
  • 6. Дээрх зурагт үзүүлсэн бичиг гараад ирэхээр нь F8 товчийг дарж цааш үргэлжлүүлнэ. Зохиогчийн эрхийн талаар л асууж сануулсан юм байгаа. За хамгийн гол хэсэгтээ орж ирлээ. Энэ хэсэгт та хатуу дискээ хэд хуваах болон аль partition буюу хэсэгт Windows ХР-ээ суулгах вэ гэх мэтийн зүйлсийг сонгох хэрэгтэй болно. Энэхүү жишээ болгож авсан компьютерийн хатуу диск нь хуваагдаагүй, урьд нь 6
  • 7. ямар нэг үйлдлийн систем суулгаж байгаагүй, хэмжээний хувьд ч жижигхэн байна. Магадгүй таных хавьгүй их багтаамжтай хатуу диск байх нь дамжиггүй. Тэгэхээр C: дисктэйгээ харгалзах partition-ийг олоод D үсэг дар, энэ маань тэр partition-ийг устгах үйлдэл юм. Үнэхээр итгэлтэй байна уу гэсэн утгатай дэлгэц гарч ирэхээр нь L үсэг дар. C: дисктэй харгалзах хэсэг маань одоо Unpartitioned space болсон байна. Ингэж гарсан үед нь Enter дарахад болно. Хэрэв тухайн хатуу дискээ хэд хэд хувааж C:, D:, F: гэх мэтийн диск үүсгэе гэвэл энэ хэсэгт C үсгийг дарах хэрэгтэй. Шинээр үүсгэх Partition-д хэдэн MB зай оноох вэ гэсэн асуулт гарна. Ер нь хатуу дискний системийн хэсэгт 10-15GB зай онооход хангалттай байдаг. Тийм болохоор энэ хэсэгт 10240 эсвэл 15360 гэж бичих хэрэгтэй. Үүний дараа гарч ирэх дэлгэцэнд хатуу дискний зайг хэрхэн хуваасан талаар гарах тул анхааралтай байх хэрэгтэй. Хэрэв шинээр үүсгэсэн 10 буюу 15 ГБ хэсгээс гадна Unpartitioned Space гээд ихээхэн хэмжээтэй сул зай байж байвал түүнийг сонгоод C үсэг дарахад мөн дээрх зурагтай адил дэлгэц гарна. Энэ хэсэгт тоог өөрчлөхгүйгээр гарч ирснээр нь үлдээгээд ENTER дараарай. 7
  • 8. Хэрэв та зөв хийсэн бол хатуу дискний хуваарилалтын талаарх дээрх зурагтай төстэй дэлгэц гарна. Манай жишээн дээр жижиг хатуу дисктэй учир хуваалгүй 10ГБ-ээр нь тэр чигээр нь системийн хэсэг болгосон байна. C: Partition1 [New ] 10229MB Мөн үүнээс гадна: D: Partition 2 [NTFS] 20240MB гэх мэтийн хэсгүүд байж магадгүй, тэр маань D: диск гэсэн үг л дээ. оролдох хэрэггүй. C: гэснийгээ сонгоод ENTER дар. 8
  • 9. Энэ хэсэгт Format the partition using the NTFS file system (Quick) гэснийг нь сонгоод ENTER дарахад хатуу дискийн C: гэсэн хэсэгт хамаарах хэсгийг форматлаж эхэлнэ. Зургийг нь доор үзүүлэв. 9
  • 10. C: дискэнд оногдох хэсгийг форматалж дууссаныхаа дараа шинэхэн форматлагдсан дискэнд файлуудыг автоматаар хуулж эхэлнэ. Хэрэгтэй файлуудыг CD-нээс хатуу диск рүү хуулж дууссаныхаа дараа компьютер автоматаар унтарч асна. Ямар нэг товч даралгүй хүлээж байх хэрэгтэй. 10
  • 11. Унтарч ассаныхаа дараа програмын маань өнгө зүс сайжирч дээрх байдалтай болоод цаашид файлуудыг хуулах болно. 11
  • 12. Баруун доод хэсэгтээ юу хийж байгаа, хэдий хэрийн ажил байна гэдгээ үзүүлж явцын индикатор гарах болно. 12
  • 13. За ингээд хэрэглэх хэлний тохиргооны хэсэгт ирнэ. Customize гэсэн товчийг дарж зарим нэг цаашид хэрэг болох зүйлсийг тохируулаад авах нь зөв. Customize хэсэгт Install files for East Asian Languages гэж байгаа түүнийг сонгоход 230 орчим МБ зай эзэлнэ шүү гэсэн анхааруулга гарна, түүнийг нь ОК гэж сонгоод … (Энэ маань Солонгос, Япон, Хятад гэх мэтийн хэлээр бичигдсэн вэб хуудсуудаар аялахад хэрэг болдог юм, тиймэрхүү бичиг баримт хэрэглэдэггүй бол сонгох хэрэггүй) 13
  • 14. Мөн хуудасны Details гэсэн товчийг дарж Монголын Кириллээр бичихэд хэрэг болох бяцхан багажаа суулгана. Details товчийг дарахад гарч ирсэн цонхны Add гэсэн товчийг дарахад Add Input Language гэсэн бяцхан цонх гарна. Тэр хэсэгт Mongolia (Cyrillic) гэж сонгоод ОК дарна. Үндсэн цонхны ОК гэсэн товчийг дарж цааш үргэлжлүүлнэ. Монголоос өөр хэлээр бичих хэрэгтэй байдаг бол Add —> Хэл сонго —> OK гэсэн дарааллаар нэмээд байгаарай. 14
  • 15. За унших бичихэд шаардлагатай хэлүүдээ сонгосон бол Next товчийг дарж цааш үргэлжлүүлнэ. Хэрэглэгчийн тухай мэдээлэл асуусан цонхонд нэр, байгууллага гэх мэтийн зүйлсээ бичээд Next 15
  • 16. Product Key гэсэн хэсэгт CD-тэйгээ дагалдаж ирсэн түлхүүр үгийг бичнэ. Энэ түлхүүр бүх CD-д таарахгүй гэдгийг анхаарна уу. Мэдээж Next 16
  • 17. Дотоод сүлжээнд ажилладаг бол компьютерийн чинь нэр бусдад хэрхэн харагдах вэ гэдэг талаар Computer Name: хэсэгт оруулна. Administrator password гэсэн хэсгийг хоосон орхиж болохгүй, ямар нэгэн мартагдахааргүй нууц үг заавал өгч заншаарай. Time Zone хэсэгт GMT+8 Улаанбаатар гэж сонгоно. Хэрэв Ховд, Увс, Баян-Өлгийд байдаг бол GMT+7 гэж сонгоорой. Мөн Automatically adjust clock for daylight saving changes гэсэн сонголтыг болиулаарай. Манай улс зун болон өвлийн цаг гэж шилжихээ больсон учраас одоо энэ сонголт бидэнд хэрэггүй. 17
  • 18. Дотоод сүлжээний талаар сонгох хэсэг Typical setiings гэдгийг сонгоод Next дарчихад буруудах юмгүй. Workgroup гэснийг компанийнхаа дотоод сүлжээний нэрээр сольж болох юм, workgroup-ээрээ байж байсан ч гэмгүй дээ. 18
  • 19. За ингээд Windows XP суулгах явц маань дуусах дөхөж байна. Дахиад нэг автоматаар унтарч асна. Шинээр асахдаа иймэрхүү байдалтай байна. Та Windows XP-ийг маш амжилттайгаар суулгачихлаа даа бараг. 19
  • 20. Дэлгэцийг тохиргоог Windows өөрөө хийнэ гэхээр нь ОК гээрэй. Дэлгэцийг тань тохируулчихлаа, энэ бичгийг уншиж байвал ОК гээрэй. 20
  • 21. Next Internet-ээс хэрэгцээтэй шинэчлэлүүдийг автоматаар татаж байхаар тохируулах талаар асуухаар нь Not Right now гэж сонгоод 21
  • 22. Next Интернэтэд холбогдсон эсэхийг шалгаж баахан удна. Skip гэсэн нь дээр нь дарж болно. Microsoft-д бүртгүүлэх талаар асуухаар нь No, not at this time гэж сонгоод Next 22
  • 23. Компьютерийг хэрэглэх хүмүүсийн нэрсийг асуухаар нь эхнийх дээр нь Admin гэж бичээд Next Олон хүнтэй хамтарч эзэмшдэг, мөн нэг нэгнийхээ файлууд руу орох хэрэггүй гэж үзвэл нэрсийг нь бичиж болно. 23
  • 24. Баярлалаа. гэсэн бичиг гарахаар нь Finish гэсэн товчийг дараад л боллоо. ТАНД БАЯР ХҮРГЭЕ. Таны хувьд энэ их амархан байлаа шүү. Энэ зааврын дагуу Windows XP-ийг хэн бүхэн хялбархаан суулгачих байх гэж бодож байна. 24