Recommended Төрийн албан бичиг хэрэг хөтлөлтийн заавар
социологийн судалгааны үндсэн аргууд
эрх зүйн хэм хэмжээ ба эрх зүйн харилцаа
Mis – management information system
Lekts2. statistik ajilglalt
Байгууллага дахь төлөвлөлт, төлөвлөлтийн түвшин, төлөвлөгөөний ангилал, төлөл...
Hudulmuriin erh zui lecture
албан хэрэг хөтлөлтийн хичээл
Shuud ba shuud bus tatwar
боловсрол судлал хичээлийн хөтөлбөр
More Related Content Төрийн албан бичиг хэрэг хөтлөлтийн заавар
социологийн судалгааны үндсэн аргууд
эрх зүйн хэм хэмжээ ба эрх зүйн харилцаа
Mis – management information system
What's hot (20)
Lekts2. statistik ajilglalt
Байгууллага дахь төлөвлөлт, төлөвлөлтийн түвшин, төлөвлөгөөний ангилал, төлөл...
Hudulmuriin erh zui lecture
албан хэрэг хөтлөлтийн хичээл
Shuud ba shuud bus tatwar
Viewers also liked (20)
боловсрол судлал хичээлийн хөтөлбөр
Монголчуудын улс төрийн үзэл санааны хөгжлийн түүхэн тойм, тусгаар тогтнол, т...
Mongolchuudiin garal ugsaa
Gzui 11 tolovlogoo 2012 2013
7 10 gzui tolovlogoonuud 2012-2013
Бие даалтын ажлын төлөвлөгөө
Хүнсний аюулгүй байдал /Food safe/
үйл ажиллагааны төлөвлөгөө.
Багшийн үйл ажиллагааны төлөвлөгөө
ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 12 ЖИЛИЙН СУРГУУЛИЙН 7-Р АНГИЙН БИОЛОГИЙН ХИЧЭЭЛИЙН СУРГА...
Similar to Managment 09 (20) судалгааны ажил гүйцэтгэх арга зүй
Нийгмийн ажлын онол арга зүй 2015-09-23
Togsoltiin ajliin udirdamj
БАКАЛАВРИЙН ТӨГСӨЛТИЙН АЖИЛ БИЧИХ, ХАМГААЛАХ УДИРДАМЖ УЛААНБААТАР,
Sudalgaa ajil hiih arga zui
эрдэм шинжилгээний ажил бичих заавар
Random 140418092408-phpapp01
More from ub_old (7) Report food rigth consumer
Хүнс хоолны монгол уламжлал, хэрэглээний шинэ үе
Сүү судлалын өнөөгийн түвшин, хөгжлийн төсөөлөл
Хүнсний үйлдвэрийн өрсөлдөх чадварын онол, арга зүйн үндэс
“Хүнсний бодлого, аюулгүй байдал-төгөлдөршил”
Эрүүл хооллолт, оновчтой сонголт, зохистэй хэрэглээ
Managment 091. “ Хүнс, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний менежмент” дипломын ажлын арга зүй Проф.Л.Дамдинсүрэн 2. Судалгааны ажлын ерөнхий зарчим Судалгаанд шинжлэх ухааны чиглэл, асуудал, сэдвийг ялган авч үздэг.Үүнд : ШУ-ны чиглэл – Тухайн салбарт онол, туршилт шинжилгээний суурь, томоохон зорилтыг шийдвэрлэх талаар хийж байгаа ЭШ-ний ажлын хүрээ. Бүтцийн эл е мент нь хөтөлбөр, төсөл болно. Жишээ нь: “Биотехнологи”, “нанотехнологи”, “хүнсний бодлогын менежмент” хөтөлбөрүүд ШУ-ны асуудал – С удалгааны томоохон хүрээг хамарсан нарийн төвөгтэй бөгөөд ирээдүйтэй зорилгууд , жишээ нь биотехнологи, нанотехнологи эзэмших, хүнсний баталгаат байдлыг хангах г.м. Сэдэв – судалгааны тодорхой хэсгийг шийдвэрлэх зорилго. Зорилтууд нь маш тодорхой, жижиг асуудлуудыг шийдвэрлэхэд чиглэнэ. Жишээ нь тодорхой зах зээлийг судлах, идэвхижүүлэх, технологийн шинэчлэлийн стратеги г.м. 3. Судалгааны сэдвийн үндсэн шаардлагууд Сэдвийн ач холбогдол ( актуальность ) – салбар т, эсвэл тодорхой компани, бүс нутагт онц чухал, шийдвэр хүлээсэн зорилго байх ёстой. Энэ нь нийгмийн хөгжил, зах зээл, хүний хэрэгцээ, бизнесийн шаардлагаас урган гарна. Ш инэлэг тал – шинжлэх ухаан , үйлдвэрлэл, бизнест тодорхой хувь нэмэр оруулсан, урьд өмнө хийсэн ажилтай давхардаагүй, харин урьд хийсэн ажлыг шинэчилсэн, үзэл баримтлалыг өөрчилсэн байж бол н о. Практик ач холбогдол, эдийн засгийн үр дүн - үйлдвэрлэл , амьдралд хэрэгжүүлэх боломжтой, стратеги, үйл ажиллагааны чиглэлийн баримт бичиг нь бүрдсэн, эдийн зас а г , нийгмийн үр ашгийг барагцаалсан тооцоогоор баталсан 5. Зорилго, зорилтын томъёолол Тодорхойлолт Зорилго: үр дүн г тоймолсон стратеги , хоёрдмол санаагүй, ажлын мөн чанарыг илэрхийлж чадахуйц, товч, ойлгомжтой байх Зорилтууд : Стратегийг хангах үйл ажиллагаа, зорилгод хүрэхийн тулд ямар асуудлуудыг шийдвэрлэх ёстойг гаргана. Дипломын ажлын зорилтууд нь 3 -4 байх нь оновчтой. Жишээ Зорилго: Талхны үйлдвэрлэл дэх бүтээмжийн үнэлгээ, шинэчлэлийн зарим арга хэмжээ Зорилтууд: Бүтээмжийн түвшинг мат.-статистик аргаар тооцох Санал-асуулгын аргаар үнэлэх Бүтээмж нэмэгдүүлэх стратеги, үйл ажиллагааны чиглэл боловсруулах 6. Сэтгэлгээ ний аргууд Индуктив арга Дедуктив арга Е рөнхий байдлаас тодорхойг ялган авах. Жишээлбэл, дулаан солилцооны ерөнхий хуулийн дагуу сүү хөөрүүлэх процессын тэгшитгэлийг гаргаж авах. Энэ аргаар зөвхөн тодорхой логик холбоонд тулгуурлан үр дүнг гаргаж болно. Дутагдал нь зөвхөн ерөнхий зүй тогтлын хүрээнд асуудлыг авч үздэг Менежмент, маркетингийн онолын загварын дагуу өөрийн орны нөхцөлд тодорхой асуудлыг судалж, өвөрмөц хандлага, загвар гаргаж болно. Тусгайлсан тоо баримт, үзэгдлийн үндсэн дээр ерөнхий зарчим, хуулийг гаргана. Жишээлбэл, химийн бодисуудын шинж чанарын үндсэн дээр Мендеелев үелэх систем боловсруусан, бичил биетний ангилал зүйг олон өсгөврийн давтагдах шинж чанарын үндсэн дээр гаргасан Бид тодорхой зах зээл, үйлдвэрлэл, бизнесийн бодит байдлыг судалсны үндсэн дээр бэрхшээлийг тодруулж, шийдвэрийн төсөөлөл гаргадаг 7. Задлан шинжилгээ ба синтезийн арга Задлан шинжилгээ - үзэгдлийг бүрэлдэхүүн хэсэг болгон задалж, судлах, жишээ нь сүү ний зах зээлийг: ферм,бэлтгэл, анхан шатны боловсруулалт, үйлдвэр, тээвэр, хуваарилалт, хэрэглэгч гэх мэтээр задлан судлах Синтез - үзэгдэл, объектыг бүхэлд нь, тодорхой элментүүдийн уялдаа холбоог нэгтгэн судлах, жишээ нь сүүний чанар, аюулгүй байдлыг фермерээс хэрэглэгчийн ширээ хүртэл үргэлжлэх хэлхээнд авч үзэх, олон улсын ISO 22000 стандарт 8. Дипломын ажлын ерөнхий арга зүй Онол, судлагд-сан байдал Кабинетийн Кабинетийн бус аргаар судалгаа хийх Бэрхшээ-лийг арилгах арга зам “ Гэсгээх-өөрчлөх-хөлдөөх” Төлөвлөсөн стратеги, үйл ажиллагааг хэрэгжүүлэх арга зам Ойлголт авах Танин мэдэх Өөрчлөлтийг тоймлох Үзэгдлийг хянах, удирдах 9. Судалгааны объектын төсөөлөл Судалгааны объект нь: Хэрэглэгчийн зан төлөв Технологийн түвшин Бүтээмжийн бодит байдал Зах зээлийн багтаамж Удирдлагын загвар Бүтээгдэхүүний чанар гэх мэт процесс, үзэгдэл, тэдгээрийн шинж чанар байж болно. Харин судалгааг сүү, талхны үйлдвэр дээр хийсэн ч объект тэр үйлдвэр биш ээ. Объектын оновчтой сонгож, кибернетик загварыг гаргаснаар туршилт, судалгааны ажлын цар хүрээ тодорхой болно. Ñóäàëãààíû îáúåêò Z 1 Z 2 Z 3 ... Zi X 1 X 2 X 3 X I Ó 1 Ó 2 Ó 3 Ó I 10. Судалгаанд ашиглах арга, загварууд Объектын тодорхой үзүүлэлтүүдийг нийтлэг аргачлал, загвар, томъёо ашиглан судална. Жишээ нь, өрсөлдөх чадварыг: 11. Онолын хэсэг, судлагдсан байдал Сэдвийн онолын мөн чанарыг товч, логик холбоотой, томъёо, бүдүүвчээр илэрхийлэн товч авч үзнэ \номыг үг үсэггүй хуулахгүй\ Чухал хэс э г т анхаарах- Онолын шинэ томъёолол, практик үр дүн зэрэг дараа нь ишлэл болгон ашиглах хэсэг, эх үүсвэрээс бүлэг, хуудсыг заана. Энэ сэдвийн хүрээнд байдал ямар байгааг тоо баримтаар гаргаж, өөрийн дүгнэлт хийх Хэн ямар судалгаа хийж, ямар үр дүнд хүрснийг ишлэлээр \ Судалсан мэдээллүүдийн жагсаалт – нэг сэдэвт зохиол, илтгэл, тайлан, өгүүлэл \ 12. Мэдээлэлтэй ажиллах Сонгож авсан мэдээллүүдийг тус тусад нь боловсруулж, дараа нь тойм болгох Мэдээллүүдийг ач холбогдол, шинэлэг тал, бүрэн байдлаар цэгцэлж, эхлээд ш.у-ны түвшин өндөртэйг түүж судлах, дараа нь бусдыг судалж, эхнийхийг тодотгох зүйлсээр баяжуулах, энэ нь цаг хэмнэх, ач холбогдол багатай олон зүйл уншихаас чөлөөлнө. 13. Мэдээллийг задлан шинжлэх арга Эх үүсвэрүүдийг он дарааллаар, эсвэл сэдвийн доторх асуудлаар эмхэлж, хөгжлийн үе шатыг тогтоох Мэдээллийг задлан судалж, ололт, сул талыг гаргах, үүний тулд өөрөө онолын мэдлэг өндөртэй байх хэрэгтэй. Сохроор дагах, эсвэл үл тоомс о рлохоос зайлсхийнэ. Дээрхэд тулгуурлан дүгнэлт гаргаж, өөрийн таамаглалыг боловсруулах 14. Мэдээллийн тоймоос хийх дүгнэлт Мэдээллийн тойм бол хуулан бичгийн цуглуулга, эсвэл хийгдсэн ажлуудын он дарааллын бичиг, магтаал, дан ганц шүүмжлэл, муучлах зорилготой биш ээ. Мэдээллийн тойм нь сэдвийн дагуу хийгдсэн ажлуудын үр дүнг шинжлэх ухааны үүднээс нэгтгэн дүгнэсэн бүтээлч, амьд ажил байх ёстой. 15. Сэдвийн судлагдсан байдлын дүгнэлт Сэдвийн хувьд шинжлэх ухаан, технологийн хүрсэн түвшин Энэ чиглэлд гарч байгаа хөгжил, дэвшлийн чиг хандлага Тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх арга замын тухай төсөөлөл Сэдвийг судлах нь шинжлэх ухаан технологи, эдийн засгийн хувьд чухал гэдгийг үндэслэх Цаашид хийх ажлын зорилго, зорилтууд ыг эндээс тодотгоно 16. Онолын судалгааны арга зүй Ямар байх ёстой вэ? Бүтээлч - шинэ, үнэтэй мэдээлэл агуулах Байгаа үзэл баримтлалыг тунгааж, шинэ таамаглал дэвшүүлэх Процесс, үзэгдлийн мөн чанарыг гүнзгий тайлбарлах Урьд өмнө хийгдсэн ажлуудын үр дүнг шинжлэх ухааны хувьд нэгтгэн дүгнэх 17. Онолын судалгааны үе шат Онолын хувьд судлах асуудлыг сонгох Одоо байгаа үзэл баримтлалыг судлах Асуудлыг шийдвэрлэх талаар хэрэглэж ирсэн арга замуудыг нэгтгэн дүгнэж, өөрийн төсөөлөл гаргах Асуудлыг шийдвэрлэх хувилбаруудыг боловсруулах 18. Туршилтын математик төлөвлөлт Олон хүчин зүйлсийн нөлөөллийг судлах Үзэгдлийн мөн чанар бүрэн танигдаагүй тохиолдолд хэрэглэж болно. Туршилтыг оновчтой гүйцэтгэх нөхцөлийг тодорхойлно. Маш нарийн, нийлмэл систем, процессыг өндөр үр дүнтэй, бодитой тоон үзүүлэлт гарган судлах боломж олгоно. 19. Математик төлөвлөлт-кибернетикийн чиглэл Ихэнх тохиолдолд объект, түүний процессын механизм нь мэдэгдэхгүй байдаг Ийм учраас процессын нөхцөл, үр дүнгийн шаардлагыг зөвхөн ялган авч болно. Энэ нөхцөлд кибернетикийн аргаар, өөрөөр хэлбэл объект, процессыг “хар хайрцаг” байдлаар төсөөлөх нь оновчтой 20. Туршилтыг гүйцэтгэх зарчим Туршилтыг \бидний хувьд асуулга, ярилцлага, ажиглалт, математик-статистик тооцоо г.м\ тодорхой, явцуу хүрээнд, урьдчилан төлөвлөсөн алгорифмын дагуу хийнэ. Туршилтын \асуулга, судалгааны\ үр дүнг тухай бүр нь боловсруулна. Цааш хийх ажлын талаар үндэслэл бүхий шийдвэр гаргана. 21. Судалгааны аргууд Статистик мэдээлэл цуглуулах, боловсруулах Бодит байдлыг үнэлэх Санамсаргүй түүврийн аргаар мэдээлэл авах\асуулга\ Ярилцлага, бичлэг, фото зураг Менежмент, маркетингийн судалгааны бусад аргууд Үр дүнг боловсруулах мат.стат. арга 24. Судалгааны хэрэгсэл-асуулга, ярилцлага Ажилтны үнэлгээ, санал бодлыг үндсэн 2 аргаар: анкетийн асуултуудыг бие даан бөглүүлэх\асуулга\, эсвэл биечлэн ярилцлага хийх хэлбэрээр авна Асуулт нь анкет, ярилцлагын аль нь байхаас үл хамааран хаалттай, эсвэл нээлттэй хэлбэртэй Хаалттай асуулт нь судалгаанд оролцогчид асуултын багц хариултыг санал болгоно, хариулагч тэр багцаас өөрт таарахыг сонгоно. Нээлттэй асуулт нь нарийн ангилсан хариулт шаардана, гэхдээ хариултын хувилбаруудыг анкет бичсэн учраас ажилтан тэдгээрээс аль нэгийг сонгоно. Асуултын хариу “тийм”, “үгүй”, эсвэл 3-4 хувилбараас дугаараар нь сонгох хэлбэртэй байж болно. Жишээлбэл: - Таны ажил нэгэн хэвийн байдаг уу? а. тийм б. үгүй в. хэлж мэдэхгүй 3 хувилбараас аль нэгийг сонгоно. Таны ажлын байрны аюулгүй ажилаагааны үнэлгээ: 1 2 3 4 5 дүнгээс өөрийн үнэлгээнд тохирох тоог дугуйлна. 25. Нээллтэй асуулт Нээлттэй асуулт нь шууд болон шууд бус хоёр хэлбэртэй Шууд асуулт Та компанийн хүний хөгжлийн хөтөлбөрийн тухай юу бодож байна вэ? --------------- Шууд бус асуулт Таны ажлын ямар 3 элмент илүү тааламжтай вэ? а --------------------------------------------------------------------------------- б ---------------------------------------------------------------------------------в --------------------------------------------------------------------------------- 27. Өрсөлдөх чадварын “алмаз” Учрал Пүүсийн стратеги, бүтэц, өрсөлдөөн Хүчин зүйлсийн үзүүлэлт Эрэлтийн үзүүлэлт Төсөөтэй болон дэмжигч салбар Төр 28. Жишээ А.а. нэгжийн тоо, хүч чадал МАХ ҮЙЛДВЭРЛЭЛТ А.а.н – тоо, байршил Хүч чадал, технологийн түвшин Үйлдвэрлэлт,оноор Үнэ, түүхий эд\бүт. Эрэлт\ нийлүүлэлт