Recommended
PPT
PPTX
хүний нөөцийн менежментийн түүхэн хөгжил өнөөгийн байдал
PPTX
PPTX
PPTX
PPTX
ёс зүй нийгмийн хариуцлага
PDF
Хяналт, хяналтын удирдлага, хяналтын үүрэг, хяналтын тогтолцоо ...
PDF
Удирдлагын шийдвэр гаргалт, шийдвэрийн төрөл, ангилал, түвшин, шийдвэр гаргал...
PPTX
PDF
Байгууллагын орчин , байгууллагын дотоод болон гадаад орчин, эрхэм зорилго гэ...
PDF
Маркетинг, маркетинг төлөвлөгөө боловсруулах арга зүй-1а /товч ойлголт/
PPTX
PPTX
Лекц №4 Санхүүгийн зах зээл
PDF
PPTX
PPTX
PDF
шинжих судалгаа: хоёрдогч мэдээ
PPTX
PDF
Байгууллага дахь харилцаа буюу Коммуникаци, харилцааны үүрэг, зарчим ...
PPTX
PDF
PPTX
DOCX
П.Мөнхзул - ШИНЭ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ХӨГЖҮҮЛЭХ БОЛОМЖ
PDF
Лекц №3 Үйлдвэрлэл ба үйлчилгээний схем
PDF
DOCX
DOC
Н.Батбаяр - МАРКЕТИНГИЙН ХӨГЖЛИЙН ШИНЭ ХАНДЛАГА
DOCX
PPTX
PDF
Менежментийн үйл явц ба менежерийн ажил, байгууллага, менежер, менежментийн ү...
More Related Content
PPT
PPTX
хүний нөөцийн менежментийн түүхэн хөгжил өнөөгийн байдал
PPTX
PPTX
PPTX
PPTX
ёс зүй нийгмийн хариуцлага
PDF
Хяналт, хяналтын удирдлага, хяналтын үүрэг, хяналтын тогтолцоо ...
PDF
Удирдлагын шийдвэр гаргалт, шийдвэрийн төрөл, ангилал, түвшин, шийдвэр гаргал...
What's hot
PPTX
PDF
Байгууллагын орчин , байгууллагын дотоод болон гадаад орчин, эрхэм зорилго гэ...
PDF
Маркетинг, маркетинг төлөвлөгөө боловсруулах арга зүй-1а /товч ойлголт/
PPTX
PPTX
Лекц №4 Санхүүгийн зах зээл
PDF
PPTX
PPTX
PDF
шинжих судалгаа: хоёрдогч мэдээ
PPTX
PDF
Байгууллага дахь харилцаа буюу Коммуникаци, харилцааны үүрэг, зарчим ...
PPTX
PDF
PPTX
DOCX
П.Мөнхзул - ШИНЭ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ХӨГЖҮҮЛЭХ БОЛОМЖ
PDF
Лекц №3 Үйлдвэрлэл ба үйлчилгээний схем
PDF
DOCX
DOC
Н.Батбаяр - МАРКЕТИНГИЙН ХӨГЖЛИЙН ШИНЭ ХАНДЛАГА
DOCX
Viewers also liked
PPTX
PDF
Менежментийн үйл явц ба менежерийн ажил, байгууллага, менежер, менежментийн ү...
PDF
Менежментийн онол, онолын үүсэл, хөгжил, Монгол онол ...
PDF
porter huchin zuiliin shinjilgee
DOCX
Г. Билгүүн Д.Яруу Н.Нямцэцэг - АВЪЯАСЫН МЕНЕЖМЕНТ АШИГЛАН ХҮНИЙ НӨӨЦИЙН МЕНЕ...
PPTX
хөгжлийг хэмжих үзүүлэлтүүд ба өрсөлдөх чадвар
DOC
Ч. Ундрам - Байгууллагын өөрчлөлтийн менежмент
DOC
Д.Ундармаа Ц.Ариунзаяа - Бизнес процессын менежмент
PPT
Хүнсний үйлдвэрийн өрсөлдөх чадварын онол, арга зүйн үндэс
DOCX
Т.Мөнхбат - Үндэсний үйлдвэрлэлийн тулгамдаж буй асуудал
DOCX
Г. Өлзийбуян - Компетенсэд тулгуурласан хүний нөөцийн удирдлага
DOCX
Г. Дэлгэрцэцэг - ҮҮРЭН ХОЛБООНЫ ЗАХ ЗЭЭЛИЙГ МАЙКЛ Ю. ПОРТЕРИЙН 5 ХҮЧИН ЗҮЙЛСИ...
DOC
Batbayar маркетингийн хөгжлийн шинэ хандлага...
DOC
DOCX
DOCX
ХҮРЭЛБААТАРЫН НЯМДОЛГОР, РАДНААСАМБУУГИЙН УЯНГАТӨГС - ВАЛЮТЫН ХАНШНЫ ЭРСДЭЛД ...
DOCX
Ч.Гансолонго Х.Шижиртуяа - Барилгын байгууллагын өрсөлдөх чадварт нөлөөлөх хү...
DOCX
E-Solution - ЦАХИМ КОМПАНИ БИЙ БОЛОХ ҮЗЭГДЭЛ
DOC
Н.Төрмөнх Э.Нямсүрэн - Аудитын компаниудын үйлчилгээнд чанарын стандартын 5 х...
DOCX
Б.Батхишиг Б.Номун - Нийслэлийн махны эрэлтийг хэсэгчилэн засварласан загвар ...
Similar to Г. Билгүүн Д.Яруу - БАЙГУУЛЛАГЫН ӨРСӨЛДӨХ ЧАДВАРТ НӨЛӨӨЛӨХ МЕНЕЖМЕНТИЙН ШИНЭЛЭГ ХҮЧИН ЗҮЙЛС
DOCX
Knowledge managemant - БАЙГУУЛЛАГЫН БҮТЭЭМЖИЙГ МЭДЛЭГЭЭР УДИРДАХ НЬ
PDF
PDF
Питер Дракер: Менежментийг системчлэн харвал
PDF
Strategic Management - Lecture 2
DOCX
Түвшинтөгс, Өлзийбуян - Менежерийн ур чадвар
DOCX
Д.Бидэрян, Э.Болор, Б.Уянга, Х.Чанцалдулам-Байгууллагын хөгжил ба ажлын гүйцэ...
DOC
Б.Наранцацрал -БАЙГУУЛЛАГЫН ЗАН ТӨЛӨВ, ХАРИЛЦААНЫ ХЭВ ШИНЖИЙН ЗАГВАРУУДЫГ АШИ...
PDF
Strategic Management - Lecture 6
DOC
С.Уянга, С.Сарнай, Э.Дайриймаа - БАЙГУУЛЛАГАД МЭДЛЭГИЙН МЕНЕЖМЕНТИЙГ ТӨЛӨВШҮҮ...
PPTX
DOCX
Д.Бидэрян, Э.Болор, Б.Уянга, Х.Чанцалдулам-Байгууллагын хөгжил ба ажлын гүйцэ...
PPTX
PDF
Strategic Management - Lecture 7
PDF
2016.05.05 зардлын хяналт болон хүнд цаг үеийн менежмент мбз (1)
DOCX
Б.Нямсүрэн - МОНГОЛ УЛСЫН ДЭЛХИЙД ӨРСӨЛДӨХ ЧАДВАРТ БИЗНЕСИЙН БАЙГУУЛЛАГА НӨЛӨ...
DOCX
PPTX
PPTX
PPT
Suralcagch bgullagin medleg chadvar
PPTX
Lec 2 last external environment
More from batnasanb
PDF
Ч.Сосорбарам С.Дашзэвэг - Валютын ханшинд нөлөөлөгч хүчин зүйлсийг тодорхойло...
DOC
С.Сарангэрэл - Технологийн түвшний үнэлгээний арга зүйг уул уурхайн салбарт ...
PDF
Г.Мөнгөнцэцэг - CAPM ЗАГВАР ба ӨРГӨТГӨЛ
PDF
М.Маргадмөн Х.Нямжаргал - ВАЛЮТЫН ОНОВЧТОЙ БАГЦ БҮРДҮҮЛЖ, ИРЭЭДҮЙН ТААМАГЛАЛЫ...
DOC
Э.Энхжаргал Г. Энхзаяа - БАГАНУУР ХУВЬЦААТ КОМПАНИЙ ХӨДӨЛМӨРИЙН БҮТЭЭМЖИЙН ШИ...
DOCX
Б.ЗАМАНДИЙЖАВ - КОМПАНИЙ ҮНЭ ЦЭНЭД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН ШИНЖИЛГЭЭ
PPTX
Dai Huang - Sony Pictures Television
PPTX
Saskia van Lier - Endemol Asia
PPTX
David Kao - Television Industry Technologies
PPTX
Ц.ЖАДАМБАА - Телевизийн шинэчлэл улсын хөгжилд
PDF
Red arrow international company presentation
PPTX
Delgertsoo.D - Legal regulation of Intellectual Property Rights
DOC
А.Анхбаяр - Алтны үнийн хэтийн төлөв хандлага
PPTX
Peter Markey - Building success in the digital era
PPTX
Mtvf panel on piracy and copyright mr final
PPTX
Khishigsuren Yadamsuren - Current Overview of Mongolian Television Industry
PPTX
Final overview img mongolia v2
PPT
Б.БАЛГАНСҮРЭН - Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт
PDF
Jargalan.B - Hollywood movie supply in Mongolian Market
PPTX
Bei Bei Fan - Warner Bros
Г. Билгүүн Д.Яруу - БАЙГУУЛЛАГЫН ӨРСӨЛДӨХ ЧАДВАРТ НӨЛӨӨЛӨХ МЕНЕЖМЕНТИЙН ШИНЭЛЭГ ХҮЧИН ЗҮЙЛС 1. 2. БАЙГУУЛЛАГЫН ӨРСӨЛДӨХ ЧАДВАРТ НӨЛӨӨЛӨХ
МЕНЕЖМЕНТИЙН ШИНЭЛЭГ ХҮЧИН ЗҮЙЛС
/ИЛТГЭЛИЙН ХУРААНГУЙ/
Байгууллагын өрсөлдөх чадварт нөлөөлөх менежментийн шинэлэг хүчин зүйлс
сэдэвт илтгэлийн хүрээнд байгууллагын өрсөлдөх чадварын үзүүлэлтэнд нөлөөлөх хүчин
зүйлсийг сайжруулах нөлөө бүхий хоѐр менежентийн арга барилыг сонгон авсан. Үүнд:
Нэгдүгээрт: Мэдлэгийн менежмент. Мэдлэгт суурилсан эдийн засаг, мэдлэгт
суурилсанменежмент гэх ойлголтууд сүүлийн үед эдийн засаг, менежментийн судлаачдын
анхаарлыг татах болсон. Энэхүү мэдлэгийн менежментийг байгууллагын удирдлагад
хэрхэн хэрэгжүүлэх, хэрэгжүүлснээр ямар үр дүнд хүрч болохыг судлан бичсэн.
Хоѐрдугаарт: Ур чадварын менежмент. Ур чадварын менежмент нь байгууллагын хүний
нөөцийн менежментэд хамаарагдах нэгэн төрлийн менежмент. Ажилтны туршлага, насыг
харахаасаа илүү бүтээмж, шинэлэг санаа, ур чадварыг нь харж хариуцлагатай ажлыг
даатгах нь илүү үр дүнтэй гэсэн санааг энэ менежментэд өгүүлнэ.
Түлхүүр үг:
Мэдлэгийн Хуримтлал, Мэдлэгийн Менежментийн Систем, Мэдээллийн Процессийн
Парадигм, Нэгдсэн Ур Чадварын Менежмент
3. ОРШИЛ
Өнөө үед байгууллагын өрсөлдөх чадварын үнэ цэнэ урьд өмнө үзэгдээгүй
хээмжээнд үнэлэгдэх боллоо. Бидний хувьд өрсөлдөх чадвар хэмээх ухагдахууныг өргөн
утгаар нь, эдийн засаг онолын олон өнцгөөс харахыг хичээдэг. Урьд өмнө менежментийн
шинжлэх ухаан гэхээр захиргааны менежмент, хяналт, мотиваци, зохион байгуулалтын
талаар голчлон ярьдаг байсан. Харин өнөө цагт байгууллагын амжилтанд нөлөөлөх хүчин
зүйлсэд инноваци, мэдлэгийн менежмент, ур чадварын менежмент гэсэн ойлголтууд хүч
түрэн орж ирж байна. Тиймээс ер нь өрсөлдөх чадвар гэж юу болох талаар дараах
байдлаар тодорхойлохыг хичээсэн. Аливаа байгууллага урт хугацааны амжилтанд
хүрэхийн тулд зөвхөн нэг давуу тал бус, хүний нөөцийн боловсрол, мэдлэг, ур чадвар гэх
зэрэг өөрийн бүх төрлийн бололцоог бүрэн дайчлах, зөв оновчтой зохицуулах чадварыг
хэлнэ. Өрсөлдөх чадвар нь зөвхөн ашиг төдий зүйл биш юм. Харин нийт ажилчдыг сэтгэл
хангалуун өөрөөр хэлбэл хэрхэн сайхан амьдруулах вэ гэдэгт өрсөлдөх чадварын судлал
гүнзгий холбоотой гэж ойлгож болно. Иймээс аливаа байгууллага өөрийн салбарын
харьцангуй давуу талаа тодорхойлж сонголтоо хийх ѐстой. Байгууллага бүхэн бүх зүйлийг
нэгэн зэрэг сайн хийнэ гэж байдаггүй. Тиймээс байгууллагаа аль бүтээгдэхүүн,
үйлчилгээгээр илүү өрсөлдөх чадвартай вэ гэдэг дээр сонголтоо хийх хэрэгтэй. Нөгөө
талаас өрсөлдөх чадвар бол өөрөө эцсийн зорилго биш зөвхөн хөгжил дэвшилд хүргэх
замаа сонгох арга хэрэгсэл юм гэдэг нэгдсэн ойлголтонд хүрэх хэрэгтэй.
Байгууллагын өрсөлдөх чадварыг сайжруулснаар хөгжил дэвшилд хүрэх арга амаа
тодорхойлдог юм бол өрсөлдөх чадварыг сайжруулахын тулд түүнд нөлөөлөх
менежментийн шинэлэг хүчин зүйлсийн авч хэрэгжүүлэх хэрэгтэй. Бид энэхүү
илтгэлээрээ өрсөлдөх чадварт нөлөөлөх хоѐр төрлийн шинэлэг // менежментийн бодлогыг
танилцуулахыг зорьлоо. Үүнд:
Мэдлэгийн менежмент
Ур чадварын менежмент
Энэхүү хоѐр менежментийн аргыг байгууллагын удирдлагад нэвтрүүлэх нь өрсөлдөх
чадварт нөлөөлөх нэгэн сайн арга гэж бид үзэж байна.
4. БАЙГУУЛЛАГЫН ӨРСӨЛДӨХ ЧАДВАРТ НӨЛӨӨЛӨХ
МЕНЕЖМЕНТИЙН ШИНЭЛЭГ ХҮЧИН ЗҮЙЛС
Байгууллагын өрсөлдөх чадварын талаар эдийн засгийн судлаачид өөр өөрийн өнцгөөс
тайлбарладаг байсан. Энэ нь эдийн засгийн онолын түүхэн хөгжлөөс улбаатай. 19-р зууны эдийн
засагчид болох Рикардо, Адам Смит болон бусад сонгодог онолчид харьцангуй давуу талтай байх
нь өрсөлдөх чадварт чухал гэж үздэг байсан бол Марксистуудын /1850-1900/ хувьд нийгмийн
орчин нь чухал байлаа. Шумпетер хувийн аж ахуй эрхлэгчдийн овсгоо самбааг өрсөлдөх чадварын
хувьд онцолж байсан бол Кейнс, Солоу нар эдийн засгийн өсөлтийн гол гол хүчин зүйлүүдийг
анхаарч байсан. Харин харьцангуй сүүлийн үеийн судлаач нар болох Петер Друкер, Козлов нар аж
ахуй эрхлэх ур чадвар, удирдлагын арга барилд ач холбогдол өгч байхад Негропонте болон бусад
орчин үеийн эдийн засагчид МЭДЛЭГ-ийн эдийн засгийг бий болгох нь өрсөлдөх чадвартай
байхын ач холбогдол гэж үзэж байна.
Өрсөлдөх чадвар гэж юу вэ гэдгийг дараах байдлаар тодорхойлохыг хичээлээ. “Өрсөлдөх
чадвар гэдэг аливаа байгууллага зөвхөн нэг давуу тал биш ер нь хүний нөөц, инноваци, мотиваци,
Хүмүүсийн санаа бодол, хүлээлт өөрчлөгдөж байдаг. Урьд өмнө иргэд, судлаачид эдийн
засгийн өсөлт, дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт гэсэн үзүүлэлтүүдийг онцлон сонирхдог
байсан бол өнөөдөр зөвхөн эдийн засгийн өсөлт биш эдийн засгийн хөгжлийг хүсдэг болсон
байна. Хөгжингүй нийгмүүдэд дотоодын нийт бүтээгдэхүүн тэдэн хувиар өслөө гэдэг үзүүлэлт
иргэдэд хангалтгүй болж эхэлж байна. Иргэд харин амьдралын чанар, ая тух, хууль эрхзүйн
тогтвортой орчин, тогтвортой хөгжил, засаглалын үр ашиг зэргийг төр засаг, нийгмээсээ хүсдэг
болсон.
Францын иргэн Антон де Сайнт Эксуперугийн үгийг иш татмаар байна. Тэрээр “Бидний
үүрэг зорилго бол ирээдүйг урьдчилж харах бус харин хүссэн ирээдүйгээ бүтээн бий болгох юм”
хэмээн хэлсэн байдаг. Тийм учраас бид шийдвэр гаргагч менежерүүдэд зөв мэдээлэл, баримтанд
суурилсан зөв шийдвэр гаргах арга хэрэгслийг нь өгөхийг.
Дэлхийн дахины бизнесийн орчинтой холбоотой сэдвээр илтгэлээ эхлэе. Та бидний
мэдэж байгаачлан дэлхийн эдийн засгийн өнөөдрийн байдал хямралын байдалтай байгаа.
Энэхүү хямралыг гурван үе шаттайгаар илэрч байна гэж үздэг. Эхний үе шат нь 2008 оны
санхүүгийн хямралаар эхлэж дэлхий даяар 50 их наяд ам.доллартай тэнцэх хэмжээний
хөрөнгө устаж үгүй болсон. Хоѐр дахь үе шат нь өнгөрсөн жил доод цэгтээ хүрсэн аж
үйлдвэрлэл, эдийн засгийн уналтаар илэрч улмаар дэлхийн нийт дотоодын нийт
бүтээгдэхүүний 5 хувийг залгисан. Харин энэ жилээс хямралын гуравдахь үе шат буюу
нийгмийн хямрал хэмээх үе шатандаа орж байна. Нийгэм, эдийн засгийн хямрал гэж
байгаагийн гол учир нь дэлхий дахиныг хамарсан их ажилгүйдэлтэй холбоотой. Энэ нь
хүн бүрт хүндээр тусаж байна. Мөн санхүүгийн энэ хямралын нөлөөгөөр ихэнхи улс
орнууд төсвийн их алдагдалд орж байгааг та харж байна.
5. Байгууллагын өрсөлдөх чадварт олон хүчин зүйлс багтах хэдий ч шинэлэг хоѐр
зүйлийг онцолмоор байна. Үүнд Мэдлэгийн менежмент /Knowledge management/ болон Ур
чадварын менежмент /Talented management/.
МЭДЛЭГИЙН МЕНЕЖМЕНТ
Most men believe that it would benefit them if they could get a little from those who have
more. How much more would it benefit them if they would learn a little from those who know
more.
WM. J. H. BOETCKER
Ихэнхи хүмүүс бусдаас илүү юм авах нь тэдэнд ашигтай гэж боддог, гэвч энэ нь
бусдаас илүү юм мэдэж авахаас хэр ашигтай байх бол.
Бойтгер Х.Ж
Мэдлэг бол хүч гэж Френсис Бекон хэлсэн байдагчлан байгууллагын бусдаас давуу
байх нэг үндсэн хүчин зүйл бол мэдлэг, мэдээлэл юм. Хоѐр бөх барилдахад хэн хүчтэй нь
бус хэн илүү мэхний менежменттэй нь давдагтай адил байгууллагын хэн том, эсвэл
хөрөнгөтэй нь бус хэн илүү мэдээлэлтэй, хэн илүү мэдлэгтэй, тухайн мэдлэгтээ хэн илүү
менежмент хийсэн нь өрсөлдөөнд ялдаг. Мэдлэгийн менежмент гэдэг ойлголтыг 1990-ээд
оноос хойш харьцангуй сүүлийн үеийн эдийн засгийн судлаачид болох Негропонте болон
бусад судлаачид анх гаргаж ирсэн байдаг. Мэдлэгийн менежмент, мэдлэгт суурилсан
эдийн засаг гэх ойлголтууд одоогоос 20 жилийн өмнө бараг байсангүй. Харин өнөөдөр
Knowledge Management гэж Google хайлтын системээс хайхад 28300000 гаруй хайлтын үр
дүн олддог болжээ. Энэ нь мэдлэгийн менежмент хэр их цар хүрээг хамардаг болсныг
илтгэж байна. Америк, Япон зэрэг харьцангуй менежментийн арга барилтай улсуудын
хувьд энэ тийм ч шинэ зүйл бас биш. Харин Монгол Улсын хувьд мэдлэгийн менежмент,
ур чадварын менежмент гэдэг ойлголтууд нь харьцангуй шинэ ойлголт юм.
Мэдлэг: Мэдээллийн технологийн орчинд мэдлэг бол өгөгдөл болон мэдээллээс ялгаатай.
Харин өгөгдөл бол баримт, хэмжээ, статистикийн цуглуулга байдаг бол мэдээлэл нь
боловсруулагдсан өгөгдөл юм. Мэдлэг бол хамааралтай мэдээллүүдийн цогц юм.
Тодорхой болон тодорхойгүй мэдлэг:
Тодорхой мэдлэг нь илүү бодитой, тоон болон техникийн мэдлэг байдаг бол тодорхойгүй
мэдлэг нь үйлийн эзэнд харъяалагдах, танин мэдэхүйн шинжтэй, туршлагаар олж авсан
мэдлэг.
6. Мэдлэгийн менежментийн систем:
Мэдлэгийн менежментийн систем нь орчин үеийн мэдээллийн технологийн системчилсэн,
сайжруулсан мэдлэгийн менежментийн хэрэглээнд хамаарна.
Мэдлэгийн менежментийн системийн тойрог:
Бүртгэх
Бүтээх
Цэвэршүүлэх
Мэдлэг
Хадгалах
Нэвтрүүлэх
Удирдах
1. Мэдлэг бүтээх: Ямар нэг зүйлийг хийх болон хөгжүүлэх шинэ санааг гаргах.
2. Мэдлэг бүртгэх: Шинэ мэдлэг үнэ цэнэтэй, үндэслэлтэй аргачлалтайгаар танигдах
ѐстой.
3. Мэдлэгийг цэвэршүүлэх: Мэдлэг товч, ойлгомжтой байх
4. Мэдлэгийг хадгалах: Мэдлэг найдвартай хамгаалалтанд байх
5. Мэдлэгийн удирдлага: Хэрэгцээтэй үед хэрэгцээтэй мэдлэгийг сонгож чаддаг байх.
6. Мэдлэгийг нэвтрүүлэх: Боловсруулагдсан мэдлэгийг бусдад түгээх. Хэрэглээнд
нэвтрүүлэх
Мэдлэгийн менежментийн асуудлыг ярихад мэдлэгийн хуримтлалын талаарх
асуудал зайлшгүй сөхөгдөнө. Мэдлэгийн хуримтлал нь шинэ мэдлэг бүтээх нөөц
боломжийг тодорхойлдог нийгмийн оюуны хүрээн дэхь хөгжил, эрч хүч юм. Мэдлэгийн
хуримтлал нь олон янз байж болно. Ерөнхийд нь нийтэд хүртээмжтэй буюу өрсөлдөөнгүй,
өрсөлдөөнтэй гэж хоѐр ангилдаг. Нийтэд хүртээмжтэй буюу өрсөлдөөнгүй мэдлэг нь
нийтийн хүртээл болсон, өртөг зардалгүйгээр олоод авчих боломжтой мэдлэг. Ийм
төрлийн мэдлэгийг бий болгох зах зээлийн эрэлт хэрэгцээ, эдийн засгийн хөшүүрэг гэж
бараг байдаггүй. Харин өрсөлдөөнтэй мэдлэгийн хуримтлал нь тэр бүр үнэ төлбөргүйгээр
олны хүртээл болоод байдаггүй.мэдлэгийг бий болгогчдод ашиг өгөх, эдийн засгийн чухал
ач холбогдол бүхий тусгай мэдлэг юм. Мэдлэгийн хуримтлалыг хэмжих үнэлэх нь ихээхэн
бэрхшээлтэй ч шинэ мэдлэг бүтээх чадварыг мэдлэгийн хуримтлалд гарах өөрчлөлтийн
потенциалаар хэмжих боломжтой юм. Доорх зурганд эдийн засгийн системд урт
хугацаанд нөлөөлөх хүчин зүйлсийн харилцан хамаарлыг үзүүллээ.
7. /Зураг 1. Эдийн засгийн системд урт хугацаанд нөлөөлөх хүчин зүйлсийн харилцан
хамаарал Эх сурвалж: Доктор Энхбайгаль –Мэдлэгийн менежментийн Монгол дахь
ирээдүй/
Мэдлэгийн хуримтлал нь дангаараа хөгжлийн эрч хүчийг тодорхойлно гэдэг нь бас
өрөөсгөл ойлголт. Аливаа эдийн засгийн системд урт хугацаанд мэдлэгийн хуримтлал,
шинэ мэдлэгийн үйлдвэрлэл, капиталын хуримтлал, капиталын хөрөнгө оруулалт,
үйлдвэрлэл, эцсийн хэрэглээ, ажиллах хүч, түүний бүтээмжийн харилцан үйлчлэл чухал
үүрэгтэй. Эдгээр нь эдийн засгийн хөгжил, системийн үндсэн шинж, чанарыг
тодорхойлох, зайлшгүй хүчин зүйлс юм.
Эдийн засгийн систем
Урт хугацаанд мэдлэгийн
хуримтлал
Шинэ мэдлэгийн үйлдвэрлэл
Капиталын хуримтлал
Капиталын хөрөнгө оруулалт
Үйлдвэрлэл
Эцсийн хэрэглээ
Ажиллах хүч түүний бүтээмжийн
харилцан үйлчлэл
8. Технологи бол өрсөлдөөнтэй буюу үнэ өртөггүйгээр нийтийн хүртээл болдоггүй,
эдийн засгийн үр өгөөж бүхий тусгай мэдлэгийн нэгэн төрөл. Ийм мэдлэг нь шинэ бараа,
үйлчилгээний амьдралын мөчлөгийн сүүлийн үе шат, эсвэл дараагийн шинэ технологи
гарч ирэх, өрсөлдөөний давуу талаа алдах хүртэлх инноваци, оюуны бүтээл, технологийн
өрсөлдөөний давуу талын монополь ашгийг авчирдаг.
Мөн капиталын хөрөнгө оруулалт нь хөгжлийн зайлшгүй шаардлагaтай, анхдагч
нөхцлийн нэг хэдий ч хангалттай биш юм. Үйлдвэрлэлийн хэрэгслийн шинэчлэл нь
технологийн шинэчлэлийг шаардах утгаараа шинэ мэдлэгийн түгэлттэй холбоотой байдаг.
Технологийн өөрчлөлт нь хүний нөөцийн хөгжлийг шаардах ба энэ хоѐр харилцан бие
биеэ дэмжсэн үед ирээдүйд чиглэсэн, зориудын инновацийн хурд улам өсдөг. Иймд
технологийн шинэчлэлийн хурд нь урт хугацаанд боловсролын салбарын хөрөнгө
оруулалтыг дэмжиж, ур чадвар өсөх нь инновацийг улам түргэтгэн улмаар судалгаа
зохион бүтээлтэд илүү их хөрөнгө оруулахыг шаарддаг. Иймд ажиллах хүчний ур
чадварын өсөлт нь хуримтлал бий болгох чадварыг сайжруулж, хөрөнгө оруулалтын
боломжийг өмнөхөөс хавьгүй ихээр өсгөдөг
/Зураг 2. Мэдлэгийн хуримтлал, капиталын хуримтлал, хүний нөөцийн хөгжлийн
харилцан бие биеэ дэмжих үйл явц. Эх сурвалж: Доктор Энхбайгаль –Мэдлэгийн
менежментийн Монгол дахь ирээдүй/
9. Мэдлэгийн менежмент бол шинэ мэдлэгийн үйлдвэрлэлийн үйл явцын менежмент юм.
Мэдлэгийн менежменттэй салшгүй холбоотой нэгэн ойлголт бол инноваци юм. Инноваци
нь шинэлэг гэсэн санааг илэрхийлсэн англи үг бөгөөд дэлхийн олон оронд
орчуулалгүйгээр хэрэглэж байна. Эдийн засгийн онолд олон янзаар тодорхойлж байгаа
инновацийн талаарх олон улсын стандарт ойлголтыг нэг мөр болгоход ач холбогдол бүхий
1993 оны Фраскатын удирдамжид “инноваци гэж шинэ ба шинэчилсэн бүтээгдэхүүнийг
зах зээлд нэвтрүүлэх, технологийн процессийг боловсронгуй болгох, нийгмийн
үйлчилгээг сайжруулах чиглэлээр явуулж буй үйл ажиллагааны эцсийн үр дүн” гэж
тодорхойлсон байхад, 1996 оны Ослогийн удирдамжид “инноваци гэж технологийн хувьд
цоо шинэ, эсвэл сайжруулсан бүтээгдэхүүн, үйл ажилллагааг зах зээлд нэвтрүүлэхийг
хэлнэ” хэмээн тодорхойлжээ. Байгууллага дахь инновацийн үйл явц нь гурван түвшинтэй
байдаг. Шинэ мэдлэг бүтээх буюу инновацийн үйл явц нь зөвхөн нарийн мэргэшсэн
ажиллах хүчний үйл явц бус хүн бүрийн үүрэг хариуцлага гэж үздэг.
/Зураг 3. Инновацийн түвшин. Эх сурвалж: Доктор Энхбайгаль –Мэдлэгийн
менежментийн Монгол дахь ирээдүй/
2006 онд шинэчлэгдэн батлагдсан Монгол Улсын Шинжлэх ухаан технологийн тухай
хуульд “инноваци” гэж эрдэм шинжилгээний ажлын үр дүнг эцсийн бүтээгдэхүүн болгон
зах зээл, үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлэх цогц үйл ажиллагаа” гэж тодорхойлсон
байна.
Инновацийн дээд түвшинд ирээдүйн гол чиг шугамууд болон тэдгээрт чиглэсэн
бүтээгдэхүүн, үйлчилгээ, ур чадвар, үйл ажиллагааны инноваци ордог бол дунд түвшинд
ирээдүйтэй хэдий ч биелэлээ олж амжаагүй байгаа инноваци, туршилтын загваруудын
портфель болон бусад судалгааны төслүүд багтана. Анхан шатны инноваци нь үйл
10. ажиллагааны явцад шинээр бий болсон олон тооны шинэчлэл, сайжруулалтууд, байнгын
сайжруулалт, хурдан ашгаа өгөх шинэ санаанууд ордог.
Мэдлэгийн менежмент: Мэдээллийн процессийн парадигм:
Мэдлэгийн менежментийн мэдээллийн процесс нь сүүлийн хэдэн арван жил
мэдээллийн системийн практик болон судалгаанд давамгайлах байр суурь эзлэж байна.
Мэдээллийн процессийн парадигм нь сүүлийн 40 жилийн турш хувьсан өөрчлөгдсөөр
мэдлэгийг босгох, бизнесийн функцын менежментийг өөрчлөхөд ерөнхийдөө гурван тал
дээр дэвшсэн.
Автоматжуулалт
Процедурыг оновчтой болгох
Дахин инженерчлэл
Мэдээллийн процессийн парадигм нь тодорхойлогдсон технологийн эрчимжүүлэлт, оновчлол,
байгууллагын өөрчлөлт дэхь бүтээмжийг эрэхэд давамгай байр суурь эзэлнэ.
11. /Зураг 3. Мэдээллийн Процессийн Парадигм. Бизнесийн хуучин ертөнц. Эх сурвалж: Ph. D.
Yogesh Malhora – Knowledge management and New organization forms /
Мэдлэгийн менежмент: Мэдээллийн процессийн парадигмын тодорхойлолтууд:
Бүтэц зохион байгуулалтын бүхэл мэдээллийн төрөлжилт зохион байгуулалт дамжуулалт
цуглуулалтын үйл явцыг хэн хэрэгтэй хүнд нь зориулж хийдэг. (Midrange Systems: Albert,
1998)
Бодлогын хүрээнд, арга техник болон технологиуд нь сүлжээнд холбогдсон өгөгдлийн
сангийн шинэчлэгдсэн, хоорондоо холбоотой, тасралтгүй үйлчилгээгээр ажилладаг.
(Computerworld: Anthes, 1991)
Цомхтголын нөлөөллийн зарим хэсэг зарим байгууллага нь одоо үед ажилчдынхаа
мэдлэгийг гартаа авахын тулд технологийг ашиглахыг оролдож байна. Мэдлэгийн
менежментийн зорилго нь ажилчдын мэдлэгийн цар хүрээг тодорхойлж, шүүлт хииснээр
ямарваа нэгэн өсөлт болон нэмэгдэлтийг бий болгоход чиглэгдэнэ. (Forbes: Bair, 1997)
Тодорхой функцын хэрэглээнд зориулагдсан бүрэн хөгжүүлэлт болон гүйцэтгэлийг
хангахын тулд мэргэжлийн системийн дэмжлэг шаардагддаг. (International Journal of Bank
Marketing: Chorafas, 1987)
Мэдлэгийн менежменттэй мэдээллийн технологи нь өөрийн мэдлэгээ нэг газраа үхшрүүлж
бусдад хаалттай байхын оронд компаныг бүхэлд нь хамран хуваалцахын тулд компаны
компьютерийн өгөгдлийн санд мэдээллийг зохицуулах болон шинжлэх шаардлагатай
байдаг. (CPA Journal, 1998)
Мэдлэг болон хувьсалын категориудын тодорхойлолт нь одоогийн мэдлэгийн бааз дахь
фирмийн мэдлэг болон хувьсалын нөхцөл байдлын бизнесийн стратеги, үнэлгээний
цоорхойг нөхөн шинэ, илүү хүчирхэг мэдлэгийн бааз болгон дэмжих хэрэг гардаг.
(Computerworld: Gopal & Gagnon, 1995)
12. Индекслэх, хайх болон өдөөх технологийг нэгтгэсэнээр компаниудад олон төрлийн
нөөцөд хадгалагдсан өгөгдлийг зохицуулж мөн зөвхөн хэрэглэгчдэд холбогдолтой
мэдээллийг хүргэхэд тусалдаг. (Information Week: Hibbard, 1997)
Ерөнхий мэдлэгийн менежмент нь хаана ч, хэзээд хэрэгтэй болох үед гол мэдлэгийг
нээллтэй болгож, зохицуулахыг хичээдэг. Үүнд процесс, процедур, арга барил, лавлагаа,
томъѐлол, “шилдэг туршлага”, урьдчилсан мэдээ болон зөвлөгөө ордог. Технологийн
талаас интранет, багийн хангамж, өгөгдлийн бааз, сүлжээ, мэдээллийн самбар, видео
чуулган зэрэг нь энэхүү мэдлэгийг хадгалах болох боловсруулах түлхүүр хэрэгслүүд юм.
(Computerworld: Maglitta, 1996)
13. УР ЧАДВАРЫН МЕНЕЖМЕНТ
Өнөө үед авяъас чадварын үнэ цэнэ урьд өмнө үзэгдээгүй хэмжээнд үнэлэгдэх
боллоо. Мэдээлэл, мэдлэгийг 21-р зууны хүч гэж үзэж байгаа ч тухайн мэдээлэл,
мэдлэгийг олж авах, ашиглах авъяас чадвар бол нэн тэргүүний үнэлэгдэх асуудал.
Байгууллагын менежер бүхэн мэдлэгтэй, дор бүрнээ мэдлэгийн менежменттэй байдаг.
Гэхдээ байгууллагын менежер бүхэн авъяастай байдаггүй. Байгуулагад удаан жил
ажилласан туршлагатай, байр суурьтай гэхээсээ илүүтэйгээр шинийг сэтгэдэг, бүтээлч
авъяаслаг хүний нөөцтэй байгууллага амжилтанд хүрэхэд илүү ойр дөхөм болж байна.
Байгууллагын менежер хүнд зайлшгүй байх шаардлагатай чадвар бол авьяасын
менежментийн чадвар. Байгууллагын ажилтнуудын хэн нь илүү авьяас чадвартай байна
тэр хүнд хамгийн хариуцлагатай албыг даатгах нь Авьяасын менежмент юм.
Хүн төрөхдөө авьяастай төрдөг гэдэг. Харин байгууллагын хувьд тухайн ажилтан
анх ажилд орохдоо энэ авьяасыг эзэмшсэн байж болно. Авьяасын менежмент нь заавал
туршлагатай байхыг шаардахгүй, харин бүтээлч, шинэлэг байхыг ажиллагчдаас шаарддаг.
Авъяасын менежментийг
зарчимтай холбон тайлбарлавал:
байгууллагын
удирдлагын
менежментийн
20:80
Байгууллагын ажилтнуудын 20% шинийг эрэлхийлэг, бүтээлч, авъяаслаг байдаг.
Байгууллагын ашгийн 80%-ийг авъяаслаг 20% бүтээдэг.
Байгууллагын нийт ашгийн 20% нь 80%-ийн зардлаас бүтдэг.
Бүтээлч ажилтан ажлын цагийнхаа 80%-ийг ажилдаа зарцуулдаг. Бусад нь 20%-ийг
зарцуулдаг.
Эдгээрээс харахад авьяаслаг ажилтан 20%-н өртгөөр 80%-н ашгийг авчрах
чадвартай гэсэн дүгнэлтэнд хүрч байна.
Чадварын менежмент чадварын хэмжүүрээс эхэлдэг.
Авъяасын буюу ур чадварын менежмент нь өндөр ур чадвартай ажилчин, шинэ
ажилчидтай нэгдэх хамтрах түүнчлэн ирээдүйн бизнесийнхээ обьекттэй холбогдохын тулд
одоогийн байгаа ажилчдыг шинэчлэн хөгжүүлэхэд чиглэдэг. Компаниуд авъяасын
менежментийн стратегийн хүрээнд хүний нөөцийн албанаас эхлээд байгууллага хүртэлх
бүхий л менежерүүд ажилчдын үүрэг хариуцлагын өөрчлөлтыг хийдэг. Үр ашигтай
ажилчдыг татаж, барьж тогтоосноор үйлдвэр хоорондын өрсөлдөөнийг илүү нэмэгдүүлж
ингэснээр “авъяас ур чадварын дайн” бий болдог. Авъяасын менежмент нь бас Хүний
Капиталын Менежмент ч гэж хэлэгддэг. Авьяасын менежмент гэдэг ойлголт нь өөр өөр
байгууллагад өөр өөр утга санаатай байдаг. Зарим нэгэнд нь өндөр чадварын менежмент
буюу “авъяастай” гэсэн ойлголт явдаг бол харин бусдад нь авьяасыг ерөнхийд нь хэрхэн
14. барих вэ буюу энэ бүх хүн тодорхойлогдсон чөлөөлөгдсөн авьяастай байх нь зүйтэй гэсэн
ойлголттой байдаг.
Авъяасын менежментийн ойлголт нь 1990 ээд оны үед хүний нөөц болон авъяасын
менежмент дэх илүү тодруулга ухагдахуун нь оршин байсан Хүний Нөөцийн Менежмент
дэх хөгжлийг хэрэгжүүлэхэд бий болсон юм. Энэ ойлголтыг 1998 онд Softscape ийн David
Watkins шинээр бий болгосон юм.
Авъяасын менежментийн үзэл санаанаас ажилчдын үнэлэмж нь 2 хэмжүүрийг багтаадаг:
гүйцэтгэл ба чадвар.
Хэдийгээр авъяасын менежмент нь ажилчдын чадвар луу анхаарлаа хандуулахад чиглэдэг
боловч энэ нь ажилчдын ирээдүйн гүйцэтгэл гэсэн утгаар авч үздэг.
Нэгдсэн ур чадварын менежмент:
Нэгдсэн ур чадвары менежмент гэх ойлголт таван жилийн өмнөөс өргөн дэлгэр тархсан.
Тэр үеэс хойш байгууллага шинээр хүн авах нэгдсэн арга барил, хөгжүүлэлт,
менежментийн гүйцэтгэл, урмшуулал цалин, хөгжлийн төлөвлөгөө, болон сургалт зэргийг
тодорхойлохын тулд энэхүү үгийн ашиглах болсон. Зорилго нь зөвхөн хүний нөөцийг үр
ашигтай болгох бус байгууллагыг хурдан хугацаанд үр бүтээлтэйгээр бизнесийн
хэрэгцэээд хариу үйлдэл үзүүлэх хүмүүсийг нэгдсэн менежментэд оруулах нь чухал юм.
Тухайлбал үйлдвэрлэгчид болон нийлүүлэгчид хятад дахь таны бизнесийг өсгөнө гээд
төсөөл. Ингэхдээ үйл ажиллагаа болон системийн хосолсон загварыг ашиглан бизнесийн
нэгж хэсэг дэх мэргэжлийн техникийг солисноор хятад дахь хэрэглэгчдийн хүсэж буй
үйлчилгээ болон хямдралыг бий болгох юм. Харин дараа нь дэлхийн боловсон хүчний
брендэд нийцэх дотоод үйл ажиллагааг бүрдүүлэх нөхцлийг бий болгох хэрэгтэй
Дотоод Хүний нөөцийн бүтцийг бүрдүүлэнэ гэдэг нь чухамдаа бүрдэл хэсгүүд
(платформууд, загварууд, уламжлалт стандарт, хэлбэр байдал гэх мэт) болон дадлага
туршлагийг (ямар арга замаар зөв хүмүүсийг өөрсдийн соелд татан оруулах вэ?)
хослуулсан нэгдсэн чадварын менежментийг бий болгох юм.
15. Чадварын менежмент ба хүний нөөцийн ситемийн хэмжүүр гэдэг ойлголтонд зургаан
хүчин зүйлс харилцан хамааралтайгаар нөлөөлдгийг зургаас харж болно.
1. Ур чадварын стратеги ба төлөвлөлт: ирээдүй төлөвлөлт, хөтөлбөр, бизнесийн
түвшний ур чадварын төлөвлөгөө, дутагдал болон эрсдлийн шинжилгээ
2. Нөөц бололцоо болон шинэ ажилтан авах: глобаль элсүүлэлт, үр ашиг болон
нөлөөлөл
3. Гүйцэтгэлийн менежмент: багийн тохируулга, цалингийн тэнцвэртэй байдал,
менежерийн тусгай мэдлэг
4. Сурах болон хөгжих: гүн туршлага, мөчлөгийн хувьсал өөрчлөлт, бүтээгдэхүүний
амьдралын мөчлөгийн хөгжил
5. Амжилтын төлөвлөгөө: шинэ манлайллын загвар хэрэгцээ, нийт ур чадварын
өөрчлөмтгий байдал, ур чадварын нөөц болон сегментчилэл
6. Манлайлалын хөгжил:
7. Цалин, урамшулал: үр ашигтай цалингийн тэнцэл, цалингийн харьцуулсан
шинжиилгээ, цалингийн гүйцэтгэл
16. ДҮГНЭЛТ:
Өрсөлдөх чадвар гэдэг стратеги, эсвэл цаасан дээр буулгасан бодлогын баримт бичиг биш.
Зарим байгууллагууд нэг цаасан дээр гарын үсэг зураад дараа нь тэрийгээ мартдаг. Гэтэл
байгууллагын амжилтанд хүргэх гол баталгаа нь ажилчдын хүсэл эрмэлзлэл, тэмүүлэл байдаг.
Байгууллага хамт олон юунд хүрэхээр хүсч тэмүүлж байна вэ гэдэг хамгийн чухал. Гэхдээ
баримтлах хоѐр дүрэм бий.
Нэгдүгээрт аливаад бэлтгэлтэй, тэсвэртэй байх чадвар. Эртний грекийн агуу гүн ухаантан
Епиктетус нэгэн удаа хэлэхдээ: Танд юу тохиолдох нь чухал биш. Юу ч тохиолдож болно. Харин
тухайн тохиолдолд хэрхэн хариу үйлдэл үзүүлж байна вэ гэдэг чухал. Энэ үг байгууллагад мөн
адил хамаатай. Байгууллагад юу ч тохиолдож болно. Гагцхүү хэрхэн хариу үйлдэл үзүүлэхээс
амжилт, уналтын алин болох шалтгаална. Байгууллага мэдээж угтан ирж байгаа асуудлыг
шийдвэрлэж чадахгүй байж болно. Харин үүнд тэсвэртэй байж тэсч үлдэх гэдэг бас нэг чухал
чадвар. Мөн өрсөлдөх чадварт тодорхой, шийдэмгий байдал маш чухал. Энэхүү тодорхой
шиийдмэг алхмыг ямар байгууллага хийж чаддаг вэ? мэдээж мэдлэгийн менежмент илүүтэй
байгууллага. Мэдлэгийн менежмент байгаа цагт л байгууллага өөртөө итгэлтэй, байж тодорхой
шийдмэг алхмуудыг цаг алдалгүй хийх чадвартай байна.
Хоѐрдугаарт Байгуулагын өөр нэг чухал чадвар нь менежментийн хуучин хэв маягаа
зоригтой өөрчилж чадах чадвар юм. Нэрт эдийн засагч Кейнс энэ чадварын талаар тодорхойлж
хэлсэн байдаг. Тэрээр шинэ санаа, арга барилыг хэрэгжүүлэх нь хэцүү ажил биш, харин
сэтгэлгээний хоцрогдлоо арилгах, дүгнэн бодох хуучин арга барилаасаа татгалзана гэдэг бол
хамгийн хэцүү ажил байдаг гэсэн байдаг. Байгууллагын ажилтан бүр ямар нэг шинэ үзэл бодолтой
болж болно гэхдээ хуучин үзэл бодлоосоо салж чадна гэдэг нь сорилт, хүндрэл юм. Бид зарим үед
өнгөрсөн үедээ хэт их баригдаж, тэрнийхээ золиос нь болдог тал байдаг. Эцэст нь аливааг шинээр
сэтгэх, шинэ зүйлийг олж харах нь чухал гэдгийг хэлмээр байна. Мөн аливаад бэлтгэлтэй хариу
үйлдэлтэй байх нь чухал.
Илтгэлээс дүгнэхэд мэдлэгийн менежмент бол байгууллагын өрсөлдөөнд давуу талыг
олгох нэг чухал алхам юм. Ур чадварын менежмент нь байгуулллагын ажилах хүчнийг
боловсронгуй болгож өрсөлдөөнд давуу багийг бүрдүүлэхэд мөн чухал алхам болно. Эцэст нь
хэлэхэд байгууллагын өрсөлдөх чадвар бол эцсийн зорилго биш зөвхөн хөгжил дэвшилд
хүргэх замаа сонгох арга хэрэгсэл юм. Харин тэрхүү арга хэрэгслийг найдвартай болгох
хүчин зүйл нь дээр өгүүлсэн хоѐр менежментийн арга билээ.
17. Ишлэл татсан ном зохиол, судалгааны ажлууд:
Доктор Б.Энхбайгаль – Мэдлэгийн менежментийн Монгол дахь ирээдүй /судалгааны
бүтээл/
Эрдэмтэн Профессор Стефан Гарелли – Өрсөлдөх чадвар, түүний арван алтан дүрэм
/илтгэл/
Ph. D. Yogesh Malhora – Knowledge management and New organization forms: A Framework
for business model innovation. Information Resources management Journal, 13(1) 5-14 January – March
2000
Bersin and Associates – A New Talent Management Framework