Төслийн стандарт:
Төслийн шалгаруулалт, санхүүжилтийг хийхэд мөрдвөл зохих олон улсын жишиг
шаардлагад зохицсон энэхүү стандартыг манай улс мөрдөж байна.
Нэг. Ерөнхий зүйл
1.1 Төслийн баримт бичгийг А4 цаасан дээр хийнэ.
1.2 Төслийн баримт бичгийг компьютер эсвэл бичгийн машинаар бичнэ.
1.3 Төсөлд холбогдох тоо баримт, материалын үнэн зөвийг төсөл болсруулах
байгууллага хариуцна.
Хоёр. Төслийн баримт бичиг
Төсөлд дараах баримт бичгийг бүрдүүлсэн байна:
a.Төслийн баримт бичиг
b.Төслийн ач холбогдлыг илэрхийлсэн холбогдох төрийн болон төрийн бус
байгууллагын санал дүгнэлт
c.Төслийг хэрэгжүүлснээр байгаль орчинд үзүүлэх нөлөөлөлийн талаар мэргэжлийн
байгууллагын үнэлгээ
d.Гадаадын зээлээр санхүүжих төсөл арга хэмжээ нь гадаад эх үүсвэрээс гадна дотоод
эх үүсвэр бүрдүүлэх шаардлагатай бол дотоод эх үүсвэрийн баталгаа
e.Санхүүжилтын дотоод эх үүсвэрийг төсвийн зээлээр гаргах тохиолдолд
a.Шаардагдах эх үүсвэрийн нарийвчилсан тооцоо
b.Сангийн яамны хөрөнгө оруулалтын хэлтсийн төсвийн нэмэгдэл эх үүсвэр,
төслийн зээлийн зөвшөөрөл, зээлийн урьдчилгаа, бүрэн төлүүлэх тухай
тодорхойлолт
f.Төсөл хэрэгжүүлэх байгууллага өмнө нь зээл болон өртэй байсан эсэхийг
тодруулсан харилцагч банкны тодорхойлолт
g.Санхүүгийн үйл ажиллагааг хариуцсан татварын байгууллагын
тодорхойлолт
2.8 Тухайн байгууллагын дүрэм, үүсгэн байгуулагчтай оруулсан гэрээ
2.9 Төсөл хэрэгжүүлэх байгууллагын дэлгэрэнгүй танилцуулга
2.10 Банк санхүүгийн байгууллагуудад шаардагдах төслийн зээлийн хэмжээтэй
дүйцэх хөрөнгийн баталгаа
Гурав. Төслийн бүтэц
Төслийн баримт бичиг нь дараах үндсэн бүтэцтэй байна.
a. Төслийн нүүр
b. Төслийн үндэслэл
c. Төслийн зорилго
d. Хөрөнгө оруулалт
e. Эрсдлийн тооцоо судалгаа
f. Төслийг хэрэгжүүлснээр хүлээх үүрэг, урьдчилсан нөхцлүүд
g. Төслийн явцыг хянах, мэдээлэл үнэлгээ хийх
h. Үйл ажиллагаа
i. Төслийн төсөв
j. Хаягдал
k. Хавсралтууд
3.1 Төслийн нүүр:
-Гарчиг
-Төсөл хэрэгжүүлэх салбар
-Төсөл хэрэгжүүлэх байгууллага
-Төсөөлд хамтран оролцох бусад байгууллага
-Судалгаанд оролцсон байгууллага
-Төсөл хэрэгжих газар
-Төсөл эхлүүлэхээр төлөвлөсөн хугацаа
-Төслийн нийт төсөв
-Төслийн товч тайлбар
Төслийн үндэслэл: Энд төслийг хэрэгжүүлэх болсон үндэслэл хэрхэн төлөвлөж тооцсноо
дараах хэсгүүдээр тайлбарлан бичнэ.
a.Шийдвэрлэх гэж байгаа асуудал, түүний одоогийн байдал, маркетингийн
судалгаа
b.Төсөл хэрэгжүүлснээр шийдвэрлэх асуудал, үр дүн
c. Төслийн цар хүрээ
d.Төслийн үшр ашиг хэрэгжүүлэх давуу тал
e.Төслийн стратеги ба хэрэгжүүлэх арга хэмжээнүүд, тэдгээрийн давуу тал
f.Зээл авах болсон шалтгаан, үндэслэл
g.Харгалзан үзэж болох бусад нөхцөлүүд (Төслийн үр дүн бусад төслөөс,
нийгэм эдийн засгийн хувьд харьцангуй давуу талтай эсэх)
h.Зохицуулалтын бусад арга хэмжээ төсөл нь тухайн байгууллагын үйл
ажиллагааатай хэрхэн уялдаж байгаа
i.Төслийг хэрэгжүүлэх хүчин чадал, төслийг хэрэгжүүлэхэд өөрийн зүгээс
оруулах хувь нэмэр төслийг үр дүнтэй болгох, гарсан үр дүнг нийтийн
хүртээл болгох, хадгалах чадвартай эсэхийг тодорхойлох
Төслийн зорилго:
a.Төслийн зорилгыг улс орны нийгэм-эдийн засгийн хөгжлийн ерөнхий
бодлого, чиг хандлагатай уялдуулан нийцүүлсэн байх
b.Төслийн зорилгын хүрээнд тавигдах зорилтууд хэрэгжүүлэх арга хэмжээ
Хөрөнгө оруулалт:
Хүснэгт1, 1-1, 1-2, 1-3, 1-4
Эрсдлийн тооцоо судалгаа:
Төслийг хэрэгжүүлэх болон хэрэгжүүлснээр гарч болзошгүй эрсдэл, түүнийг бий
болгох нөлөөлөх хүчин зүйлийн талаар дэлгэрэнгүй тодорхойлон бичих, мөн
эрсдэл, хүндрэлийг багасгах, гарсан тохиолдолд ямар арга хэмжээ авахыг бичнэ.
3.6 Төслийг хэрэгжүүлснээр хүлээх үүрэг, урьдчилсан нөхцлүүд:
-Төслийн бэлтгэл ажил
-Авсан арга хэмжээ
-Төслийг хамтран гүйцэтгэгчийн зүгээс хийж гүйцэтгэсэн ажил
3.7 Төслийн явцыг хянах, мэдээлэлийн үйл явцыг үнэлэх:
Энэ хэсэгт төслийг хэрэгжүүлэх явцыг хянах, үнэлэлт дүгнэлт өгөх, зохион
байгуулах журмыг тодорхойлно.
3.8 Төслийн төсөв зохиох:
Хүснэгт 3
3.9 Хаягдал ашиглалт:
Үйлдвэрлэл үйлчилгээнээс гарах хаягдлын дахин ашиглалт буюу боловсруулах
талаар төлөвлөсөн арга хэмжээ байна.
3.10 Хавсралтууд:
a.Хүснэгт
b.Төсөлд ажиллах хүмүүсийн ажил үүргийн хуваарь
c.Зээл эргүүлэн төлөх санхүүгийн төлөвлөгөө
d.Ня-бо бүртгэлийг хөтлөх журам
e.Төсөл хэрэгжүүлэх газар объектын тухай шаардлагатай мэдээ материал, гэрэл
зураг бичлэг байна.
Үт=∆π-∆тс
Үт - төслийн үр дүн, үнэлэмж
∆π - төслийн үр дүн, ашигтай байдлын өөрчлөлт
∆тс – төслийн үр дүнгийн зардлын өөрчлөлт
Төсөл хэрхэн бичих вэ?
Манайхан төсөл гэдгийг нэг их том нүсэр ажил гэж ойлгоод бичих, боловсруулахаас зүрхшээгээд
байдаг.Гэтэл энэ нь угтаа өөрт төрсөн санаа бөгөөд түүнийгээ хэрэгжүүлэх арга замууд
байдаг.Хүнд янз янзын санал санаачилга олноор төрдөг.Тэрийгээ л хэрэгжүүлэх арга барил, үйл
ажиллагаатай нь цаасан дээр буулгах маань “Төсөл бичих” гэгдээд байгаа юм.Гэтэл хэрэг дээрээ
энэ маань тун энгийн маш хялбархан зүйл байдаг.Тэгвэл би та нарт төсөл хэрхэн бичих заавар
танилцуулъя.Дараахь зааварчилгаа нь таны төслийн саналын тсөвийг бэлтгэхэд тань туслах
зорилготой юм.Төсөв бол таны тэтгэлэг хүссэн өргөдлийн чухал хэсгүүдийн нэг болно.Тэтгэлэг
батлагдан хэрэгжиж эхлэх үеэс энэхүү төсвийн хэсгийн дагуу та санхүүгийн тайлан гаргах
болно.Урьдчилан тооцоолж буй бүхий л зардлаа төсөвтөө бодитойгоор тусгах
шаардлагатай.Төсвөө төгрөгөөр буюу эсвэл америк доллароор тооцож боловсруулж болно.Дараахь
загвар нь төсөв гаргахад танд удирдамж чиглэл болохоос бус түүнийг заавал мөрдөх
шаардлагагүй.
1. САНХҮҮГИЙН ХАРИУЦЛАГА Энэхүү тэтгэлгийн санхүүгийн үйл ажиллагааг хариуцах
хүний овог нэр, албан тушаал, мэргэжлийг бичнэ.
2. ТӨСВИЙН ХУРААНГУЙ Төсвийн хураангуй нь таны дэлгэрэнгүй төсвийн ерөнхий дүр
зургийг тодорхой харуулах зорилготой
3. ТӨЛБӨРИЙН ХУВААРЬ Төслийн нийт хугацааны туршид ямар хэмжээний санхүүжилт хэдийд
шаардлагатай болох талаар тооцоо гаргана. Төслийн санхүүжилт нь хоѐроос дээш үе шаттай
хийгдэх тул үйл ажиллагааныхаа хуваарьт тохируулан санхүүжилтийн хэмжээ ба хугацааг
тодорхой гаргана.
4. ТӨСВИЙН ЗАДАРГАА Төсвийн хураангуй дээр бичигдсэн зардал тус бүрийг нарийвчлан
задалж үзүүлэх шаардлагатай. Та төсөвтөө жагсааж оруулсан бүхий л зардлаа бичсэн саналдаа
нотлон тайлбарласан байх шаардлагатай.
А. Сургалтын материал боловсруулж хэвлэх Энэхүү тэтгэлэг нь аливаа материал
боловсруулах, хэвлүүлэх үйл ажиллагааг дэмжихгүй боловч хэрэв тухайн төсөл хэрэгжүүлэхэд энэ
нь зайлшгүй шаардлагтай гэж үзвэл зардлыг төсөвт тусгаж хуудасны доод талд яагаад чухал
шаардлагатай талаар нотлон тайлбарлана.
Б. Сургалт, томилолт гэх мэт Энэ хэсэгт төслийн хүрээнд хотод болон орон нутагт сургалт,
уулзалт, өдөрлөг, хурал зохион байгуулах, түүнд оролцохтой холбогдсон бүх зардлыг бичнэ.
Сургалтын төсвийг оролцогчдын тоогоор илэрхийлэн дэлгэрэнгүй задаргаа хийнэ.Үйл
ажиллагааны хугацааны талаар сонгон шалгаруулалтад урьсан зарлалд дурьдсныг анхаарна уу.
В. Тоног төхөөрөмж Энэхүү тэтгэлэг нь аливаа тоног төхөөрөмж худалдан авахыг
дэмжихгүй боловч хэрэв тухайн төслийг хэрэгжүүлэхэд энэ нь зайлшгүй шаардалагатай гэж үзвэл
зардлыг төсөвт тусгаж хуудасны доод талд яагаад чухал шаардлагатай талаар нотлон тайлбарлана.
Г. Үйл ажиллагааны зардал Төсөл хэрэгжүүлэхэд шууд холбогдон гарах зардлуудаа
жагсааж оруулах шаардлагатай. Түүнчлэн төлөвлөгдөөгүй зардалд зориулсан зардлын зүйл ангийг
төсөвтөө тусгах шаардалагатай ба тэр нь нийт төсвийн 2-3% нь байна.
Д. Захиргааны зардал Төслийн үйл ажиллагааг явуулахад хэрэгцээтэй бичгийн хэрэгсэл,
байрны түрээс, боловсон хүчин, холбоо харилцааны зардлыг төслийн захиргааны зардалд оруулж
тооцно. Бичгийн хэрэгслийн хувьд худалдаж авах зүйлсийн жагсаалтыг гаргаж, тэдгээр нь төслийн
зорилтыг ханган биелүүлэхэд юугаараа хэрэгцээтэй чухал болохыг нотлон
тайлбарлана.Захиргааны зардал нь нийт төсвийн 15%-иас хэтрэх ѐсгүй байдаг.Гар утасны зардал
болон хот доторхи тээврийн хэрэгслийн зардлыг санхүүжүүлэхгүйг анхаарна уу.
5. ТОГТВОРТОЙ АЖИЛЛАХ ЧАДВАР БА ЦААШДЫН СТРАТЕГИ Төслийн үйл ажиллагаа
дуусахад гарсан үр нөлөөг цаашид хэрхэн үргэлжлүүлэх вэ? Таны төслийн тэр даруйдаа болон
хэтдээ гарах үр дүн юу вэ?
6. ҮНЭЛГЭЭ Таны төсөл хэр амжилттай болсныг, тавсан зорилгодоо хүрсэн эсэхийг яаж үнэлэх
вэ? Гарах үр дүн нэг бүрийн амжилтыг хэмжихдээ ямар төрлийн тоо баримт цуглуулж дүгнэлт
шинжилгээ хийх вэ?/тал хуудсаас илүүгүй/ Үнэлгээ нь ажлын төлөвлөгөөний нэгэн чухал хэсэг
бөгөөд ололт амжилтаа тайлагнах нэг үндсэ болж өгнө.
7. БАЙГУУЛЛАГЫН /ХУВЬ ХҮНИЙ/ ТАНИЛЦУУЛГА Байгууллагаа товч танилцуулна. Түүний
эрхэм зорилго, зөвлөлийн гишүүд, орон тооны болон сайн дурын ажиллагсад, одоогоор
хэрэгжүүлж байгаа болон хэрэгжүүлж байсан төслүүд, түүний дотор ивээн тэтгэгчдээс
санхүүжүүлж байгаа төслүүд, байгууллагынхаа хамгийн том ололт амжилтыг нэрлэж, хэвлэж
нийтэлсэн зүйлсийг хавсаргана.Хэрэв хувь хүн бол өөрийн намтар болон хэвлэн нийтлүүлсэн
зүйлсийг хавсаргана. /хэрэв байгаа бол/
8. ОРОН ТОО Төсөлд үүрэг хүлээж ажиллах хүмүүс, түүний дотор хяналт шалгалтын ажлыг бүрэн
хариуцах хүмүүсийн жагсаалтыг гаргана. Төслийн удирдагчийн товч намтрыг хавсаргана.Энэ
хэсэгт мөн хүн нэг бүрийн төсөлд хамааралтай ажлын дадлага туршлага, түүнчлэн төсөл
хэрэгжүүлэхэд тэд ямар үүрэгтэй оролцох талаар товч дурьдана.Төсөлд оролцогсдыг хэрхэн
сонгосон болон сонгох гэж байгаа талаар бичнэ.Төслийн маягтын “Төсөв” гэсэн хэсэгт төсөлд
ажиллаж байгаа хүн нэг бүрийн цалингийн талаархи мэдээллийг оруулах хэрэгтэй.
9. ТӨСӨВ Гарч болох бүхий л зардлыг төсөвт нарийн /дэлгэрэнгүй/ тооцож оруулсан байх
шаардлагатай. Тухайн тэтгэлгээс болон бусад эх үүсвэрээс /хэрэв боломжтой бол/ хэдий
хэмжээний санхүүжилт шаардлагатай байгааг төсөвт тусгасан байвал зохино.Төслийн
санхүүжилтийг аль болох үр ашигтайгаар зарцуулахаар төсөвт тусгавал зохистой.Санал болгож
буй үйл ажиллагааг санхүүжүүлэхэд зориулан хөрөнгө гаргасан болон санхүүгийн ба эд
материалын хандив өгөхөөр амласан бусад байгууллага, сан буюу засгийн газрын
байгууллагуудын жагсаалт гаргана.Түүнээс гадна өмнөх хандивлагчдынхаа жагсаалтыг
хавсаргана.Төслийн төсвийг үйл ажиллагааны төлөвлөгөөтэй уялдууж харуулсан байх.Өөрөөр
хэлбэл ямар хугацаанд ямар хэмжээний санхүүжилтээр ямар ажлыг хийж дуусгасан байх вэ?гэдэг
нь тодорхой харагдаж байх ѐстой. За ингээд л гүйцээ. Та бүхэнд амжилт хүсье! Үзэг тань хурц
Оюун тань цэлмэг байг БОЛОВСРУУЛСАН Г.ТӨМӨРЧУЛУУН

мишээл

  • 1.
    Төслийн стандарт: Төслийн шалгаруулалт,санхүүжилтийг хийхэд мөрдвөл зохих олон улсын жишиг шаардлагад зохицсон энэхүү стандартыг манай улс мөрдөж байна. Нэг. Ерөнхий зүйл 1.1 Төслийн баримт бичгийг А4 цаасан дээр хийнэ. 1.2 Төслийн баримт бичгийг компьютер эсвэл бичгийн машинаар бичнэ. 1.3 Төсөлд холбогдох тоо баримт, материалын үнэн зөвийг төсөл болсруулах байгууллага хариуцна. Хоёр. Төслийн баримт бичиг Төсөлд дараах баримт бичгийг бүрдүүлсэн байна: a.Төслийн баримт бичиг b.Төслийн ач холбогдлыг илэрхийлсэн холбогдох төрийн болон төрийн бус байгууллагын санал дүгнэлт c.Төслийг хэрэгжүүлснээр байгаль орчинд үзүүлэх нөлөөлөлийн талаар мэргэжлийн байгууллагын үнэлгээ d.Гадаадын зээлээр санхүүжих төсөл арга хэмжээ нь гадаад эх үүсвэрээс гадна дотоод эх үүсвэр бүрдүүлэх шаардлагатай бол дотоод эх үүсвэрийн баталгаа e.Санхүүжилтын дотоод эх үүсвэрийг төсвийн зээлээр гаргах тохиолдолд a.Шаардагдах эх үүсвэрийн нарийвчилсан тооцоо b.Сангийн яамны хөрөнгө оруулалтын хэлтсийн төсвийн нэмэгдэл эх үүсвэр, төслийн зээлийн зөвшөөрөл, зээлийн урьдчилгаа, бүрэн төлүүлэх тухай тодорхойлолт f.Төсөл хэрэгжүүлэх байгууллага өмнө нь зээл болон өртэй байсан эсэхийг тодруулсан харилцагч банкны тодорхойлолт g.Санхүүгийн үйл ажиллагааг хариуцсан татварын байгууллагын тодорхойлолт
  • 2.
    2.8 Тухайн байгууллагындүрэм, үүсгэн байгуулагчтай оруулсан гэрээ 2.9 Төсөл хэрэгжүүлэх байгууллагын дэлгэрэнгүй танилцуулга 2.10 Банк санхүүгийн байгууллагуудад шаардагдах төслийн зээлийн хэмжээтэй дүйцэх хөрөнгийн баталгаа Гурав. Төслийн бүтэц Төслийн баримт бичиг нь дараах үндсэн бүтэцтэй байна. a. Төслийн нүүр b. Төслийн үндэслэл c. Төслийн зорилго d. Хөрөнгө оруулалт e. Эрсдлийн тооцоо судалгаа f. Төслийг хэрэгжүүлснээр хүлээх үүрэг, урьдчилсан нөхцлүүд g. Төслийн явцыг хянах, мэдээлэл үнэлгээ хийх h. Үйл ажиллагаа i. Төслийн төсөв j. Хаягдал k. Хавсралтууд 3.1 Төслийн нүүр: -Гарчиг -Төсөл хэрэгжүүлэх салбар -Төсөл хэрэгжүүлэх байгууллага -Төсөөлд хамтран оролцох бусад байгууллага -Судалгаанд оролцсон байгууллага -Төсөл хэрэгжих газар -Төсөл эхлүүлэхээр төлөвлөсөн хугацаа -Төслийн нийт төсөв -Төслийн товч тайлбар Төслийн үндэслэл: Энд төслийг хэрэгжүүлэх болсон үндэслэл хэрхэн төлөвлөж тооцсноо дараах хэсгүүдээр тайлбарлан бичнэ.
  • 3.
    a.Шийдвэрлэх гэж байгааасуудал, түүний одоогийн байдал, маркетингийн судалгаа b.Төсөл хэрэгжүүлснээр шийдвэрлэх асуудал, үр дүн c. Төслийн цар хүрээ d.Төслийн үшр ашиг хэрэгжүүлэх давуу тал e.Төслийн стратеги ба хэрэгжүүлэх арга хэмжээнүүд, тэдгээрийн давуу тал f.Зээл авах болсон шалтгаан, үндэслэл g.Харгалзан үзэж болох бусад нөхцөлүүд (Төслийн үр дүн бусад төслөөс, нийгэм эдийн засгийн хувьд харьцангуй давуу талтай эсэх) h.Зохицуулалтын бусад арга хэмжээ төсөл нь тухайн байгууллагын үйл ажиллагааатай хэрхэн уялдаж байгаа i.Төслийг хэрэгжүүлэх хүчин чадал, төслийг хэрэгжүүлэхэд өөрийн зүгээс оруулах хувь нэмэр төслийг үр дүнтэй болгох, гарсан үр дүнг нийтийн хүртээл болгох, хадгалах чадвартай эсэхийг тодорхойлох Төслийн зорилго: a.Төслийн зорилгыг улс орны нийгэм-эдийн засгийн хөгжлийн ерөнхий бодлого, чиг хандлагатай уялдуулан нийцүүлсэн байх b.Төслийн зорилгын хүрээнд тавигдах зорилтууд хэрэгжүүлэх арга хэмжээ Хөрөнгө оруулалт: Хүснэгт1, 1-1, 1-2, 1-3, 1-4 Эрсдлийн тооцоо судалгаа: Төслийг хэрэгжүүлэх болон хэрэгжүүлснээр гарч болзошгүй эрсдэл, түүнийг бий болгох нөлөөлөх хүчин зүйлийн талаар дэлгэрэнгүй тодорхойлон бичих, мөн эрсдэл, хүндрэлийг багасгах, гарсан тохиолдолд ямар арга хэмжээ авахыг бичнэ. 3.6 Төслийг хэрэгжүүлснээр хүлээх үүрэг, урьдчилсан нөхцлүүд: -Төслийн бэлтгэл ажил -Авсан арга хэмжээ
  • 4.
    -Төслийг хамтран гүйцэтгэгчийнзүгээс хийж гүйцэтгэсэн ажил 3.7 Төслийн явцыг хянах, мэдээлэлийн үйл явцыг үнэлэх: Энэ хэсэгт төслийг хэрэгжүүлэх явцыг хянах, үнэлэлт дүгнэлт өгөх, зохион байгуулах журмыг тодорхойлно. 3.8 Төслийн төсөв зохиох: Хүснэгт 3 3.9 Хаягдал ашиглалт: Үйлдвэрлэл үйлчилгээнээс гарах хаягдлын дахин ашиглалт буюу боловсруулах талаар төлөвлөсөн арга хэмжээ байна. 3.10 Хавсралтууд: a.Хүснэгт b.Төсөлд ажиллах хүмүүсийн ажил үүргийн хуваарь c.Зээл эргүүлэн төлөх санхүүгийн төлөвлөгөө d.Ня-бо бүртгэлийг хөтлөх журам e.Төсөл хэрэгжүүлэх газар объектын тухай шаардлагатай мэдээ материал, гэрэл зураг бичлэг байна. Үт=∆π-∆тс Үт - төслийн үр дүн, үнэлэмж ∆π - төслийн үр дүн, ашигтай байдлын өөрчлөлт ∆тс – төслийн үр дүнгийн зардлын өөрчлөлт Төсөл хэрхэн бичих вэ? Манайхан төсөл гэдгийг нэг их том нүсэр ажил гэж ойлгоод бичих, боловсруулахаас зүрхшээгээд байдаг.Гэтэл энэ нь угтаа өөрт төрсөн санаа бөгөөд түүнийгээ хэрэгжүүлэх арга замууд байдаг.Хүнд янз янзын санал санаачилга олноор төрдөг.Тэрийгээ л хэрэгжүүлэх арга барил, үйл ажиллагаатай нь цаасан дээр буулгах маань “Төсөл бичих” гэгдээд байгаа юм.Гэтэл хэрэг дээрээ энэ маань тун энгийн маш хялбархан зүйл байдаг.Тэгвэл би та нарт төсөл хэрхэн бичих заавар танилцуулъя.Дараахь зааварчилгаа нь таны төслийн саналын тсөвийг бэлтгэхэд тань туслах
  • 5.
    зорилготой юм.Төсөв болтаны тэтгэлэг хүссэн өргөдлийн чухал хэсгүүдийн нэг болно.Тэтгэлэг батлагдан хэрэгжиж эхлэх үеэс энэхүү төсвийн хэсгийн дагуу та санхүүгийн тайлан гаргах болно.Урьдчилан тооцоолж буй бүхий л зардлаа төсөвтөө бодитойгоор тусгах шаардлагатай.Төсвөө төгрөгөөр буюу эсвэл америк доллароор тооцож боловсруулж болно.Дараахь загвар нь төсөв гаргахад танд удирдамж чиглэл болохоос бус түүнийг заавал мөрдөх шаардлагагүй. 1. САНХҮҮГИЙН ХАРИУЦЛАГА Энэхүү тэтгэлгийн санхүүгийн үйл ажиллагааг хариуцах хүний овог нэр, албан тушаал, мэргэжлийг бичнэ. 2. ТӨСВИЙН ХУРААНГУЙ Төсвийн хураангуй нь таны дэлгэрэнгүй төсвийн ерөнхий дүр зургийг тодорхой харуулах зорилготой 3. ТӨЛБӨРИЙН ХУВААРЬ Төслийн нийт хугацааны туршид ямар хэмжээний санхүүжилт хэдийд шаардлагатай болох талаар тооцоо гаргана. Төслийн санхүүжилт нь хоѐроос дээш үе шаттай хийгдэх тул үйл ажиллагааныхаа хуваарьт тохируулан санхүүжилтийн хэмжээ ба хугацааг тодорхой гаргана. 4. ТӨСВИЙН ЗАДАРГАА Төсвийн хураангуй дээр бичигдсэн зардал тус бүрийг нарийвчлан задалж үзүүлэх шаардлагатай. Та төсөвтөө жагсааж оруулсан бүхий л зардлаа бичсэн саналдаа нотлон тайлбарласан байх шаардлагатай. А. Сургалтын материал боловсруулж хэвлэх Энэхүү тэтгэлэг нь аливаа материал боловсруулах, хэвлүүлэх үйл ажиллагааг дэмжихгүй боловч хэрэв тухайн төсөл хэрэгжүүлэхэд энэ нь зайлшгүй шаардлагтай гэж үзвэл зардлыг төсөвт тусгаж хуудасны доод талд яагаад чухал шаардлагатай талаар нотлон тайлбарлана. Б. Сургалт, томилолт гэх мэт Энэ хэсэгт төслийн хүрээнд хотод болон орон нутагт сургалт, уулзалт, өдөрлөг, хурал зохион байгуулах, түүнд оролцохтой холбогдсон бүх зардлыг бичнэ. Сургалтын төсвийг оролцогчдын тоогоор илэрхийлэн дэлгэрэнгүй задаргаа хийнэ.Үйл ажиллагааны хугацааны талаар сонгон шалгаруулалтад урьсан зарлалд дурьдсныг анхаарна уу. В. Тоног төхөөрөмж Энэхүү тэтгэлэг нь аливаа тоног төхөөрөмж худалдан авахыг дэмжихгүй боловч хэрэв тухайн төслийг хэрэгжүүлэхэд энэ нь зайлшгүй шаардалагатай гэж үзвэл зардлыг төсөвт тусгаж хуудасны доод талд яагаад чухал шаардлагатай талаар нотлон тайлбарлана. Г. Үйл ажиллагааны зардал Төсөл хэрэгжүүлэхэд шууд холбогдон гарах зардлуудаа жагсааж оруулах шаардлагатай. Түүнчлэн төлөвлөгдөөгүй зардалд зориулсан зардлын зүйл ангийг төсөвтөө тусгах шаардалагатай ба тэр нь нийт төсвийн 2-3% нь байна. Д. Захиргааны зардал Төслийн үйл ажиллагааг явуулахад хэрэгцээтэй бичгийн хэрэгсэл, байрны түрээс, боловсон хүчин, холбоо харилцааны зардлыг төслийн захиргааны зардалд оруулж тооцно. Бичгийн хэрэгслийн хувьд худалдаж авах зүйлсийн жагсаалтыг гаргаж, тэдгээр нь төслийн зорилтыг ханган биелүүлэхэд юугаараа хэрэгцээтэй чухал болохыг нотлон тайлбарлана.Захиргааны зардал нь нийт төсвийн 15%-иас хэтрэх ѐсгүй байдаг.Гар утасны зардал болон хот доторхи тээврийн хэрэгслийн зардлыг санхүүжүүлэхгүйг анхаарна уу.
  • 6.
    5. ТОГТВОРТОЙ АЖИЛЛАХЧАДВАР БА ЦААШДЫН СТРАТЕГИ Төслийн үйл ажиллагаа дуусахад гарсан үр нөлөөг цаашид хэрхэн үргэлжлүүлэх вэ? Таны төслийн тэр даруйдаа болон хэтдээ гарах үр дүн юу вэ? 6. ҮНЭЛГЭЭ Таны төсөл хэр амжилттай болсныг, тавсан зорилгодоо хүрсэн эсэхийг яаж үнэлэх вэ? Гарах үр дүн нэг бүрийн амжилтыг хэмжихдээ ямар төрлийн тоо баримт цуглуулж дүгнэлт шинжилгээ хийх вэ?/тал хуудсаас илүүгүй/ Үнэлгээ нь ажлын төлөвлөгөөний нэгэн чухал хэсэг бөгөөд ололт амжилтаа тайлагнах нэг үндсэ болж өгнө. 7. БАЙГУУЛЛАГЫН /ХУВЬ ХҮНИЙ/ ТАНИЛЦУУЛГА Байгууллагаа товч танилцуулна. Түүний эрхэм зорилго, зөвлөлийн гишүүд, орон тооны болон сайн дурын ажиллагсад, одоогоор хэрэгжүүлж байгаа болон хэрэгжүүлж байсан төслүүд, түүний дотор ивээн тэтгэгчдээс санхүүжүүлж байгаа төслүүд, байгууллагынхаа хамгийн том ололт амжилтыг нэрлэж, хэвлэж нийтэлсэн зүйлсийг хавсаргана.Хэрэв хувь хүн бол өөрийн намтар болон хэвлэн нийтлүүлсэн зүйлсийг хавсаргана. /хэрэв байгаа бол/ 8. ОРОН ТОО Төсөлд үүрэг хүлээж ажиллах хүмүүс, түүний дотор хяналт шалгалтын ажлыг бүрэн хариуцах хүмүүсийн жагсаалтыг гаргана. Төслийн удирдагчийн товч намтрыг хавсаргана.Энэ хэсэгт мөн хүн нэг бүрийн төсөлд хамааралтай ажлын дадлага туршлага, түүнчлэн төсөл хэрэгжүүлэхэд тэд ямар үүрэгтэй оролцох талаар товч дурьдана.Төсөлд оролцогсдыг хэрхэн сонгосон болон сонгох гэж байгаа талаар бичнэ.Төслийн маягтын “Төсөв” гэсэн хэсэгт төсөлд ажиллаж байгаа хүн нэг бүрийн цалингийн талаархи мэдээллийг оруулах хэрэгтэй. 9. ТӨСӨВ Гарч болох бүхий л зардлыг төсөвт нарийн /дэлгэрэнгүй/ тооцож оруулсан байх шаардлагатай. Тухайн тэтгэлгээс болон бусад эх үүсвэрээс /хэрэв боломжтой бол/ хэдий хэмжээний санхүүжилт шаардлагатай байгааг төсөвт тусгасан байвал зохино.Төслийн санхүүжилтийг аль болох үр ашигтайгаар зарцуулахаар төсөвт тусгавал зохистой.Санал болгож буй үйл ажиллагааг санхүүжүүлэхэд зориулан хөрөнгө гаргасан болон санхүүгийн ба эд материалын хандив өгөхөөр амласан бусад байгууллага, сан буюу засгийн газрын байгууллагуудын жагсаалт гаргана.Түүнээс гадна өмнөх хандивлагчдынхаа жагсаалтыг хавсаргана.Төслийн төсвийг үйл ажиллагааны төлөвлөгөөтэй уялдууж харуулсан байх.Өөрөөр хэлбэл ямар хугацаанд ямар хэмжээний санхүүжилтээр ямар ажлыг хийж дуусгасан байх вэ?гэдэг нь тодорхой харагдаж байх ѐстой. За ингээд л гүйцээ. Та бүхэнд амжилт хүсье! Үзэг тань хурц Оюун тань цэлмэг байг БОЛОВСРУУЛСАН Г.ТӨМӨРЧУЛУУН