Ажлын байр: Зүүн Ази, Номхон далайн бүсийн эдийн засгийн тойм — 2025 оны 10-р сар

Тайлангийн тухай

Зүүн Ази, Номхон далайн бүсийн экспорт худалдааны өндөр хязгаарлалт, бодлогын илүү тодорхойгүй байдал, дэлхийн эдийн засгийн хөгжлийн удаашралтай тулгарах болов. Мөн бүс нутгийн ажиллагсад робот, хиймэл оюун ухаан, дижитал платформын өсөн нэмэгдэж буй хэрэглээтэй хөл нийлүүлэх шаардлагатай тулгарч байна. "Ажлын байр" нэртэй энэхүү тайланд эдийн засгийн боломжийг өргөжүүлж, илүү чанартай ажлын байр бий болгох чадавхийг нэмэгдүүлэхийн тулд ямар шинэчлэл хэрэгтэй талаар онцлон авч үзлээ.

On selection, leaving this page

Тайлангийн талаар

Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн өсөлт дэлхийн улс орнуудын дундажтай харьцуулахад өндөр хэвээр байгаа ч 2025, 2026 онуудад өсөлт удаашрах хандлагатай байна. 

Бүс нутгийн хамгийн том эдийн засаг болох БНХАУ-ын өсөлт энэ онд 4.8 хувьтай байх бөгөөд 2026 онд 4.2 хувь хүрч буурах төлөвтэй байна. Харин бүс нутгийн бусад улс орнуудын эдийн засаг 2025 онд 4.4 хувь, 2026 онд 4.5 хувиар өсөх төсөөлөлтэй байна. Номхон далайн арлын орнуудын хувьд эдийн засгийн өсөлт 2025 онд 2.7 хувь, 2026 оны 2.8 хувь байх төлөвтэй.

Өсөлтөд нөлөөлж буй хүчин зүйлс

Эдийн засгийн өсөлт саарч буйн шалтгаан нь гадаад орчны нөхцал байдалтай холбоотой байна. Үүнд худалдааны хязгаарлалт, харьцангуй намжаад байгаа ч өндөр хэвээр буй дэлхийн даяарх тодорхойгүй байдал, дэлхийн эдийн засгийн өсөлтийн удаашрал, мөн дотоод бодлогын сонголт, тэр дундаа зарим улс орнууд бүтцийн шинэчлэлээс илүүтэй төсвийн дэмжлэгийн бодлогыг сонгох зэрэг хүчин зүйлс хамаарч байна. 

Сүүлийн үеийн бодлогын тогтворгүй байдал дэлхийн санхүүгийн зах зээлд бага нөлөөлжээ. Иймээс ЗАНД бүсийн орнууд бодит сорилттой тулгарч байгаа ч харьцангуй таатай санхүүгийн нөхцөлд байна. 

ЗАНД бүсийн улс орнудын бодит хүүгийн зөрүү хөгжингүй эдийн засагтай орнуудтай харьцуулахад нэмэгдэж, энэ нь хөрөнгийн урсгал нэмэгдэх болон валютуудын ханш чангарахад хүргээд байна. 

Гадаад орчин нөхцөл таатай бус байгаа ч ЗАНД бүсийн орнууд хөгжлийн эрчтэй замналыг бүтээх боломжтой. Гэвч ойрын ирээдүйн өсөлтийг төсвийн аргаар дэмжих нь дотоодын гүнзгий шинэчлэл хийхтэй харьцуулахад хөгжлийн тогтвортой үр өгөөж бага байж болох юм. 

Шинэчлэлийн чиглэлээрх сүүлийн үеийн тоон мэдээллээс үзвэл хөгжиж буй ЗАНД бүсийн орнуудын шинэчлэлийн явц нь өндөр хөгжилтэй эдийн засгуудын жишигтэй харьцуулахад өндөр зөрүүтэй байсаар байна. 

Зүүн Ази, Номхон далайн бүс дэх ажлын байр

БНХАУ, Индонези болон бусад улсад залуус ажил олоход хүндрэлтэй байна. 

 

ЗАНД бүс нутагт ажил хайж буй хүмүүсийн дийлэнх нь ажил олж чаддаг. Бусад бүс нутгуудтай харьцуулахад хөдөлмөр эрхлэлтийн түвшин ерөнхийдөө өндөр байдаг. 

 

Хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэх нь ЗАНД бүс нутгийн ихэнх орнуудын хувьд нэн чухал бөгөөд БНХАУ, Малайзаас бусад улсад энэ үзүүлэлт дэлхийн дунджаас доогуур, харьцангуй бага хэвээр байна. 

Номхон далайн арлын орнуудын хувьд хөдөлмөрийн насны хүн амын хөдөлмөр эрхлэлтийн түвшин дэлхийн дунджаас доогуур байгаа тул ажлын байрны боломжийг нэмэгдүүлэх нь чухал ач холбогдолтой байна. 

Эдийн засгийн боломж болон хүний чадавх хоорондоо харилцан хамааралтай бөгөөд ажлын байр нь тэдгээрийн динамик харилцан үйлчлэлийн үр дүн юм.

Drivers of Capacities and Opportunities

The World Bank

Source: EAPCE’s illustration.

Бодлого

ЗАНД бүс нутагт илүү бүтээмжтэй ажлын байр бий болгохын тулд дараах шинэчлэлүүдийг хэрэгжүүлэх шаардлагатай:

  • эрүүл мэндийн үйлчилгээ, боловсрол, сургалтыг сайжруулах замаар хүмүүн капиталын чадавхийг бэхжүүлэх, хүмүүсийг шинэ технологитой ажиллах ур чадвараар хангах
  • тээвэр, эрчим хүч, дижитал зэрэг дэд бүтцийн салбаруудад хөрөнгө оруулалт хийх болон шинэ бизнес эрхлэгчдийг дэмжин бизнесийн орчныг сайжруулж, хувийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх замаар эдийн засгийн боломжийг өргөжүүлэх 
  • уялдаа холбоог сайжруулан хүний чадавхийг нэмэгдүүлж, эдийн засгийн боломжийг өргөжүүлэх

(1) Технологийн өөрчлөлтийг ашиглах, дотоодын шинэчлэлийг урагшлуулах, олон улсын харилцааг гүнзгийрүүлэх замаар бүтээмжийг нэмэгдүүлэх, эдийн засгийн боломжийг өргөжүүлэх, тэсвэртэй байдлыг бэхжүүлэх бодлого

(2) Хөдөлмөрийн зах зээлийг дэмжих бодлогоор шинэ дижитал технологийн бүтээмжийн боломжийг ашиглах

(3) Компаниудыг дэмжих бодлого нь шинэ технологийг хөшүүрэг болгож ЗАНД-н бүс нутгийн улс, орнуудын компаниуд бүтээмжээ дээшлүүлэхэд тусалдаг бөгөөд ингэснээр тэд дэлхийд тэргүүлэгчдийг гүйцэж чадна

(4) Эдийн засгийн өсөлтийг хангаж, ажлын байр бий болгохын тулд үйлчилгээний боломжийг ашиглах бодлого

(5) Даяаршлын задрал, хөгшрөлт, уур амьсгалын өөрчлөлт зэрэг томоохон сорилт, бэрхшээлийг даван туулах бодлого

(6) Хоол хүнс, түлш, санхүүгийн салбар дахь шинэ болон хуучин гажуудлыг шийдвэрлэх бодлого

(7) Технологийн тархалт, хэрэглээг дэмжих бодлого

(8) Тэгш өсөлтийг дэмжихийн тулд компаниудад боломж бий болгож, оролцоог нь хангах

(9) Худалдааны шинэчлэл, тэр дундаа хамгаалагдсан хэвээр байгаа үйлчилгээний салбар-санхүү, тээвэр, харилцаа холбоо- компанийн бүтээмжийг дээшлүүлэх, бусад салбарыг хамгаалах дарамтаас урьдчилан сэргийлэх, цар тахлын тархалт хурдацтай явагдаж байгаа үед дижитал боломжуудыг ашиглах боломжийг хүмүүст олгох

(10) Санхүүгийн тогтвортой байдлыг алдагдуулахгүйгээр тусламж, сэргэлтийг дэмжих санхүүгийн салбарын бодлого

(11) Ажилчид болон нөөцийг үр ашигтай дахин хуваарилахад зүй бусаар саад учруулахгүйгээр дампуурал, ажилгүйдлээс урьдчилан сэргийлэхийн тулд компаниудад дэмжлэг үзүүлэх

(12) Улс орнууд сэргэх хэрээр өрхийн хэрэглээг жигдрүүлэх, ажилчдыг дахин интеграцчилагдахад туслах нийгмийн хамгаалал

(13) хүний ​​капитал, ялангуяа ядуучуудын урт хугацааны алдагдалаас урьдчилан сэргийлэх ухаалаг сургууль

(14) Ковид-19-ийг, ялангуяа шинжилгээ-мөшгөлт-тусгаарлалт зэрэг эмийн бус арга хэмжээний тусламжтайгаар ухаалгаар тогтоон барих;

(15) Илүүтэй сайн сэргээн босгох уур амьсгалын бодлого

(16) тусламж, сэргэлт, өсөлтөд чиглэсэн төсвийн бодлого

(17) COVID-19-ийг тогтоон барих вакцинжуулалт